Хойд хөршийн нэрт дуучин Алла Пугачева шинэ жилийн “Новогодний огонек” тоглолтод оролцож, байлдан дагуулжээ. Тэрбээр шинэ дуу болох “Я летала”-гаа толилуулсан байна. Дуу фэнүүдэд нь ч их таалагджээ. Харин дуу зохиогч Александр Вулых Аллаг түүний “Придуманная любовь” бүтээлийг хуулбарласан байна гэж буруутгалаа. “Алла Борисовна шинэ жилийн концерт дээр байлдан дагуулсан ч түүний дуу миний бүтээлтэй маш адилхан сонсогдлоо. Өөрөөр хэлбэл 15 жилийн өмнө бичсэн “Придуманная любовь” дуутай минь усны дусал шиг адилхан байлаа” гэж Александр Вулых цахим хуудсандаа бичжээ.
Алла Пугачевагийн фэнүүд ч хоёр дууг маш адилхан байгааг олж мэджээ. Дуу зохиогч Александр Вулых Аллагийн энэ үйлдлийг маш таагүй зүйл боллоо гэсэн байна.