Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хурд” хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүсгүйчүүддээ зориулжээ
Уртын дуу

“Хурд” хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүсгүйчүүддээ зориулжээ

Урлаг Урлаг06/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1531351353359392249962018-03-06-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын рок попын урлагт байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бүтэн 25-н жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үеийн үед хит дуунуудыг төрүүлж, сонсогч фенүүдээ бэлэг барьсаар яваа уран бүтээлчид гарын таван хуруунд багтан гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Үнэхээр тэдгээр цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй алдарт “Хурд” хамтлаг юм.

   “Хурд” хамтлаг тэртээх 1993 онд анхлан байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн  юм.

   Түүхэн 25-н жилийн ойн энэ онд тохиож буй тус хамтлаг ойн хамгийн анхны тоглолтоо удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулан тоглохоор болжээ. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг магтан дуулсан олон гайхалтай дуутай гэдгээрээ бусдаас онцлог тус хамтлагийн тоглолт  үндсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг амплагет буюу банзан гитартай тоглох бол хоёрдугаар хэсэг электро гитартай тоглогдож, үзэгчидтэйгээ хамтдаа дуулж, бүжиглэсэн халуун дулаан гайхалтай оройг өнгөрүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

   Дашрамд дуулгахад "Бүсгүй" тоглолтонд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд бүр гарын бэлэгтэй гэдгийг тоглолтын зохион байгуулагчдаас онцолсон бөгөөд тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайт болон "Мишээл экспо" төвөөс авах боломжтой юм байна. Мөн 19001950 утсаар үнэгүй хүргэх бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99139933, 96919196 дугааруудаар лавлаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.