Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Үндэсний номын баяр 2018” боллоо
Уртын дуу

“Үндэсний номын баяр 2018” боллоо

Урлаг Урлаг17/09/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
131351353743359612018-09-17-10-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын өдөр”-ийг 7 дахь жилдээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн дэмжих сангийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгууллаа.

   Энэхүү арга хэмжээ нь ном зохиогч, ном хэвлэгч, ном худалдагч, номын санч, ном уншигч хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болж хүрээгээ тэлэн улс орон даяар нэгэн уриан дор тэмдэглэдэг болсон билээ.  Тодруулбал, 2012 онд “Олуулаа уншъя”, 2013 онд “Номын аялалд гарцгаая”, 2014 онд  “Ном бол оюун санааны тусгаар тогтнол”, 2015 онд “Бид номд дуртай”, 2016 он “Цаасан хэвлэлээс цахим ном руу”, 2017 онд “Гэр бүлийн уншлагыг дэмжье”, 2018 онд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор боллоо.

   Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид  нэгэн дор цуглан   номоо солилцож, номоо бэлэглэж, ном хаялцаж, номоо таниулдаг сайхан уламжлал тогтжээ. Тус яамны Соёл, урлагийг дэмжих сан 2018 онд тэгш ой нь тохиож буй төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц. Дамдинсүрэн, төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун, төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн ойг тохиолдуулан зохиолчдын бүтээл туурвилыг хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж уншигч олондоо их зохиолчдын ном, бүтээлийг барьсан нь энэ жилийн номын баярын нэгэн бэлэг боллоо.

Арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүллээ.

   Номын баярын өдрүүдэд “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”,  “Улаан судар”, “Аяны богц”, “Залуу нас”, “Мөрөөдлийн хүч”, “Сүүтэй уулын савдаг”, “Учрал дүүрэн хорвоо”, “Тэргүүнгүй Монгол”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, “Зүүд манагч”, “Бид”, “Дугаар тэг”, “Цагаан идээ”, “Үй Хуа амьдархуй” зэрэг  олон шинэ ном зохиолч, орчуулагчдынхаа гараас уншигчдын гарт хүрнэ. “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” зэрэг шинэ номын нээлт боллоо.

   Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа явагдлаа. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.