Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»МСНЭ салбарын ахмадуудаа хүндлэн, золгож байна
Сонгодог уран зохиол

МСНЭ салбарын ахмадуудаа хүндлэн, золгож байна

Урлаг Урлаг09/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
456787654812382452019-02-09-14-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Шинийн 5-ны билэгт сайн өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ салбарынхаа  ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, уулзалт зохион байгуулж байна. Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулсан уг уулзалтад 150 гаруй ахмад хүрэлцэн иржээ.

МҮОНР-гийн сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн,  сэтгүүлч, яруу найрагч Э.Хархүү, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан До.Цэнджав, сэтгүүлч Х.Цэвлээ, сэтгүүлч Г.Жамъян, сэтгүүлч Б.Чимид, сэтгүүлч Г.Дамба, сэтгүүлч Д.Амбасэлмаа, сэтгүүлч Б.Хүрэлбаатар, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш Л.Норовсүрэн, “Сэтгүүлч” дээд сургуулийн ахмад багш Н.Даариймаа, ахмад сэтгүүлч Л.Гүнсэн нарын олон ахмад өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна.

   Уг арга хэмжээг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ азай буурлууд, ахмад үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудынхаа шинэ оны мэндийг эрж, нохой жилээ амжилт бүтээл, азжаргал дүүрэн үдэж, шороон гахай жилээ элэг бүтэн сайхан угтаж, учран золгож буй  эрхэм буурлууд, ахмадуудынхаа  амар амгаланг айлтгалаа. Мөн тэрбээр “МСНЭ  68 дахь жилийнхээ түүхийг ийнхүү бичиглэж байна. 68 жилийн өмнө Монголын сэтгүүл зүйн салбарын томоохон төлөөлөгчдийн үүсгэн байгуулж, өнөөдөр бидэнд уламжлан авчирсан, Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төв байгууллагын  түүх ийнхүү зузаарч, дахин нэг онтойгоо золгож байгаад бид бүхэн баяртай байна. 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17 дугаар их хурал ёслол төгөлдөр хуралдаж,  шинэ бүтэц бүрэлдэхүүнээ томилон ажиллуулж байна. Бидний залуус МСНЭ-ийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг цааш нь үргэлжлүүлэн авч явах үүргийг хүлээгээд нэг жилийн ой яг өнөөдөр тохиож байгааг та бүхэндээ дуулгах нь зүйтэй. Нэг жилийн хугацаанд чамгүй олон ажлыг хийхийг зорьж, эхлүүлсэн ийм он байлаа” гэсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмад сэтгүүлчдийн сэтгэгдэл, сургааль үгсийг манай сайтаас видео хэлбэрээр хүлээн авч үзнэ үү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.