“Орчлон” сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эгшиглэнт Орчлон 2019” шүлгийн наадам 18 дахь жилдээ гурван үе шаттайгаар амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын нэгдүгээр шатанд 3-5 дугаар ангийн 128, 6-8 дугаар ангийн 124, 9-12 дугаар ангийн 64 сурагч оролцож, хоёрдугаар шатанд нийт 151 сурагч шалгаран авьяас билиг, үгийн урнаар уралдав.
Шүлгийн уралдааны 3-5 дугаар ангийн шалгаруулалтыг “Орчлон” сургуулийн математикийн багш “Эгшиглэнт Орчлон” яруу найргийн наадмын шүлэгч багш Б.Энхболд, “Орчлон” сургуулийн сургалтын менежер О.Түвчиннамжил, “Эгшиглэнт Орчлон” яруу найргийн наадмын гурван удаагийн цомын эзэн, 12 а ангийн сурагч А.Тэргэл нар шүүн явууллаа. 3-5 дугаар ангийн сурагчдаас 4 д ангийн сурагч У.Амина “Цомын эзэн”, 5б ангийн сурагч У.Түвшинзаяа “Тэргүүн”байр, 5 д ангийн сурагч Т.Дөлгөөн “Дэд” байр, 3 а ангийн сурагч М.Номин “Гутгаар байр”, 4 д ангийн сурагч Ч.Ариунхүслэн, 5 а ангийн сурагч Т.Гүндэгмаа нар “Тусгай” байранд шалгарсан юм. Харин 6-8 дугаар ангийн сурагчдаас 6 д ангийн сурагч Х.Намуунаа “Тэргүүн” байр, 7 б ангийн сурагч Б.Энхжин “Дэд”байр, 8 б ангийн сурагч Л.Урангоо “Гутгаар” байр, 6 с ангийн сурагч Л.Тэнүүн, 6 б ангийн сурагч Ө.Амарсанаа нар “Тусгай” байр эзэллээ. Мөнхүү 6-8 дугаар ангийн сурагчдаас 7а ангийн сурагч Д.Эгшиглэн “Цомын эзэн”, 7а ангийн сурагч Б.Очсугар “Тэргүүн байр”, 8 а ангийн сурагч Б.Марал “Дэд” байр, 7 б ангийн сурагч Б.Хасар гутгаар байр, 8 а ангийн сурагч М.Маралмаа “Тусгай байр” 7 б ангийн сурагч М.Бат-Эрдэнэ нар “Тусгай байр” эзэлсэн бол 9-12 дугаар ангийн сурагчдаас 12 а ангийн сурагч А.Тэргэл “Цомын эзэн”, 9 с ангийн сурагч Л.Тэнүүн “Тэргүүн”байр, 10 б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ “Дэд” байр, 11 с ангийн сурагч А.Анхжаргал “Гутгаар байр” 10 а ангийн сурагч Б.Цагаандарь, 9 с ангийн сурагч Б.Амина нар “Тусгай” байрын эзэд боллоо.
Наадмын үеэр багш ажилчдын дунд яруу найргийн уралдаан зохион байгуулж, энэхүү төрөлд С.Баярмаа “Тэргүүн байр”, Д.Гэрэлчимэг “Дэд” байр, Ч.Уранчимэг “Гутгаар байр” Б.Энхболд, З.Мөнхболд, Л.Ганчимэг “Тусгай” байранд тус тус шалгарлаа. Найргийн наадмын дунд , ахлах ангийн шалгаруулалтыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч Д.Чинзориг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр нар шүүн явуулсан юм.