Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран бүтээлчдийн “Ногоон хивсний ёслол” болно
Нийгэм

Уран бүтээлчдийн “Ногоон хивсний ёслол” болно

Урлаг Урлаг01/04/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
151358935602502019-04-01-11-39[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон Улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэ баярын өдрийг манай улс хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Монголд анх удаа уран бүтээлчдэд зориулсан “НОГООН ХИВСНИЙ ЁСЛОЛ”

   Энэ удаагийн Олон улсын уран бүтээлчдийн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг “Корпрэйт конвэйшн центр”-т зохион байгуулах бөгөөд  Монголын соёл урлаг, утга зохиол гээд бүхий л салбарын шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлчид урилгаар оролцох аж. Энэ жил хүндэтгэлтйн арга хэмжээг зохион байгуулахдаа ногоон дэлхийн төлөө уран бүтээлчид нэгдэж, Ногоон хивсний ёслолыг зохион байгуулахаар болжээ. Мөн хүндэтгэлийн хүлээн авалтын зоог нь зөвхөн Веган буюу ногоон хоолноос бүрдсэн гэдгээрээ онцлог.

 Хүндэтгэлийн тоглолт болно  

   “Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж байна. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн  дээжээс толилуулах юм. Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид  оролцоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэниел Рэдклифф дотнын найз Жонатан Гроффтойгоо шинэ кинонд дахин хамтран тогложээ

15/11/2026

71 настай Чоу Юнь Фат найман жилийн турш өдөр бүр таван км гүйж байна

15/11/2026

Реппер Desant-ийн хүү “Click Click Boom”-тэй хамтрав

15/11/2026

Дуучин С.Сэрчмаа “Сэтгэл дүүрэн баярлалаа” гэв

15/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

15/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.