БНСУ-ын Ганвөн мужийн Госөн суманд энэ сарын 4-ний үдэш гарсан гал түймэрт нэг хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 125 хувийн орон сууц, 11 хүлэмж, амралтын барилга байгууламж, 250 гаруй га талбай шатаж, их хэмжээний хохирол учирсан билээ. Өмнөд Солонгосын алдарт дуучид, жүжигчид тус гамшигт хохирогчдод хандив үзүүлж байна.
“Ганнам стайл” дуугаараа дэлхийд алдаршсан дуучин PSY 100 сая вон хандивласан бол жүжигчин И Бён-хон, И Минь-жон нар гэрбүлээрээ мөн 100 сая вон өргөжээ. Жүжигчин Ким Со Хён 10 сая, Со Ю Жин 50 сая, Чон Кён Хо 10 сая, Им Шиван 20 сая, Jo Jung-suk 30 сая, Jung Hae In 30 сая, инээдмийн жүжигчин Yoo Byung Jae 1 сая, Koyote 30 сая, Gray 30 сая, Сонми 20 сая, Кванхи 20 сая, цэргийн алба хааж буй Highlight-ийн Yoon Doo-joon, CNBLUE-гийн Кан Минхёк нар тус бүр 20 сая, Айю 100 сая вон хандивлажээ.
Дуучин Хёмин хохирогчдод тусламж үзүүлэх газарт өөрийн биеэр очиж, цэвэр ус, будаа, рамён хоол хүргэж өгсөн байна.