Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын биет бус өвийн “Шавь” сургалтын тайлан тоглолт боллоо
Нийгэм

Соёлын биет бус өвийн “Шавь” сургалтын тайлан тоглолт боллоо

Урлаг Урлаг16/04/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5153135352431830492019-04-16-13-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС-ийн Соёлын сургуультай хамтран зохион байгуулсан Соёлын биет бус өвийн “шавь” сургалтын эхний шатны хөөмийн сургалтын тайлан өчигдөр болж өнгөрлөө. Уг сургалтын тайланд Соёл, урлагийн газрын Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан, СУИС-ийн Соёлын сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд оролцон суралцагсдын Монгол үндэснийхээ соёлын биет бус өв “хөөмий”-н урлагийн анхан шатны суурийг сурч мэдсэнтэй танилцлаа.

   Сургалтыг хөөмийн багш, МУСТА Э.Сандагжав  удирдаж 7 хоногт 3 удаа “Монгол хөөмийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтыг явуулан Монголчуудын дунд түгээмэл хэрэглэдэг  хархираа хөөмий, шахаа хөөмий, исгэрээ буюу шингэн хөөмийлдөх суурийг тавив. Суралцагсад мөн үргэлжид магтаал, Монгол ардын дууг дээрхи гурван төрөл дээр хөөмийлдөж сурахаас  гадна Алтай магтаал дуугаргаж сурсан байлаа. Тус сургалт нь “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн, уламжлуулах зорилготой ажээ.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэниел Рэдклифф дотнын найз Жонатан Гроффтойгоо шинэ кинонд дахин хамтран тогложээ

15/11/2026

71 настай Чоу Юнь Фат найман жилийн турш өдөр бүр таван км гүйж байна

15/11/2026

Реппер Desant-ийн хүү “Click Click Boom”-тэй хамтрав

15/11/2026

Дуучин С.Сэрчмаа “Сэтгэл дүүрэн баярлалаа” гэв

15/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

15/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.