Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тус уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн тэмцээнд 7 дүүргийн 200 орчим сурагчид өөрсдийн сонгосон жүжгээрээ өрсөлдсөн бөгөөд нийт 10.000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулж шүүгчдийн оноонд нэмэлтээр тооцуулан дүнгээ гаргажээ.
Хоёрдугаар шатны шалгаруулалт Улсын Хүүхэлдэйн театрт 2019 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулжээ. Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслолын ажилаллагаа 04 дүгээр сарын 26-нд буюу өнөөдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдсан бөгөөд “Бидний театр 2019” жүжгийн уралдааны шилгүүдээр дараах уран бүтээлчид тодорчээ.
- Шилдэг найруулагчаар “Хайрлахын учир” жүжгээр МУГЖ Б. Жаргалсайхан,
- Шилдэг зохион байгуулагч мэргэжилтэн Баянзүрх дүүргийн мэргэжилтэн Д.Цэцэгмаа,
- Шилдэг эрэгтэй гол дүр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжгийн Модуны дүрээр Хан-Уул дүүргийн БУЦС –ын 12а ангийн сурагч М. Хаш-Эрдэнэ,
- Шилдэг эмэгтэй гол дүр Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12а ангийн сурагч Ж.Наранжаргал,
- Шилдэг эрэгтэй Туслах дүр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжгийн Түмэн Шаньюгийн дүрээр Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн 11а ангийн сурагч Л.Өсөхбаяр,
- Шилдэг эмэгтэй Туслах дүр Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгийн үнэгний дүрээр Баянгол дүүргийн 77-р сургуулийн 11а ангийн сурагч Т.Хонгорзул
- Тэргүүн байрны шилдэг жүжгээр Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжиг,
- Дэд байрны жүжгээр Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” Модун жүжиг,
- Гутгаар байрны жүжгээр Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгүүд шалгарсан юм. Мөн уралдааны нэрэмжит шагналаар
– Зохион байгуулагчдын нэрэмжит шагнал Сүхбаатар дүүргийн мэргэжилтэн Б.Алтантүлхүүр
– Монгол Улсын Хүүхэлдэйн театрын нэрэмжит шагнал Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжгийн туслах дүрд тоглосон 37-р сургуулийн 11 а ангийн сурагч Т.Эрхэмзөнч/
– Шүүгчдийн нэрэмжит шагнал Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгийн гол дүрд тоглосон Монгени цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч Э.Долгион нар хүртлээ.