Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн анхдугаар наадам эхэллээ
Уртын дуу

“Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн анхдугаар наадам эхэллээ

Урлаг Урлаг03/05/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14065725162019-05-03-13-40[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хануй Филм”-ээс санаачлан “Холливууд Монголд” Олон Улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам энэ 1-7-ныг хүртэл зохион байгуулагдахаар боллоо. Тус наадмын нээлт энэ мягмар гарагт “Корпорет конвеншин центр”-т нээлтээ хийж Холливудын мэргэжлийн уран бүтээлчид Монголд зочилж байна. Анхдугаар фестивал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

   Үндэсний язгуур урлагийн хөгжимчид, Монгол Улсын Фелармонийн Морин хуурын чуулга, СУИС-ийн Хөгжмийн урлагийн хамт олон, Радио Телевизийн “Медиа” урлагийн оюутнууд тус тус оролцож, үндэсний болон орчин үеийн гайхамшигт тоглолтоо үзүүлж, гадаадын зочид төлөөлөгчдийн мэлмий сонорыг баясгав. Нээлтийн найруулгыг “Монгол Синема” продакшин дэглэсэн тухай УДТ-ын найруулагч Н.Наранбаатар хэлж байв. Тус арга хэмжээнд Монголын кино урлагийн үе үеийн уран бүтээлчид хуран чуулсан байлаа. Наадмын гол зорилго болох тэднийг чадавхижуулах сургалтын ажиллагаа гурван хэсэгт өөр чиглэлээр явагдаж байв. Жүжигчид өөрсдийн сонирхсон сэдвээр илтгэл хэлэлцүүлэгт суух нээлттэй байлаа. МУСТА жүжигчин Г.Ундармаа “Уран бүтээлч бүхэн сайн уран бүтээл хийх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Энэ Мастер сургалт бол цаг үеэ олсон зүйл боллоо гэж маш их олзуурхаж байна. Залуус маань олноор иржээ. Бүгд энэ арга хэмжээгээр ахисан түвшинд чадавхижна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Энэ үеэр Холливуудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгал­жуулагч, мэргэжлийн зөвлөгч Ивана Чаббакийн туурвисан “Дүр бүтээх увидас” ном нээлтээ хийв. Киноны зохиогч Ивана Чаббак “Дэлхий ертөнцийн урлагийн түүхэнд хамгийн том хувь нэмрийг оруулдаг хүмүүс бол яах аргагүй жүжичид юм” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022
Уртын дуу Урлаг

A$AP Rocky-г хүн буудсан хэрэгт яллагдагчаар татлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Discover 1xbet Casino Kenya: Ultimate Gaming for Sports Fans

19/02/2026

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026

“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана

19/02/2026

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

19/02/2026

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

19/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.