Урлаг соёлын хүрээнд царай төрхөөрөө ч тэр юм юмханаараа адилхан бүсгүйчүүд олон байх юм аа.
Зарим нь ч яахав. Мэс хүргэж ижил төстэй боллоо гэгдээд авдаг бол төрөлхийн царай зүсээрээ “эгч дүү” мэт ижилхэн бүсгүйчүүд ч бас байх юм аа.
Хоорондоо “усны дусал” мэт ижилхэн бүсгүйчүүдийг энэ удаад онцлохоор шийдлээ. Хошин шогийн “Маск” продакшны уран бүтээлч, жүжигчин А. Гэрэлцэцэг загвар өмсөгч, мисс Д.Ариунцэцэг нар ижилхэн төрхөөрөө эрхгүй адилхан хүмүүс гэгддэг юм билээ. Юм нь ижилхэн бүсгүйчүүдийн нэр нь хүртэл төстэйг яана. Ариунцэцэг, Гэрэлцэцэг. Хачин сонин зүйлс хорвоо дээр байдгаас хойш одоо яая гэхэв. Иймд ижил төстэй хоёл бүсгүйн талаарх мэдээллийг уншигч та бүхэнд цухас хүргэе.
Ард түмний мисс Д.Ариунцэцэг
“Ард түмний мисс” Д.Ариунцэцэг загварын ертөнцөд хувцас өмсөөд нэг их шалиагүй ч “фото” чиглэлээрээ бол харин ч хол явсан бүсгүй. Миссийн тэмцээнд ордог жилдээ алтны магнат Ц.Мянганбаярын нүдэнд өртөж “түүний удаахь эхнэрээр тодорч” өдгөө экс нөхрийнхөө “Хайрмаа” охиныг төрүүлэн ээжийнхээ үүргийг нууцхан гүйцэтгээд амьдарч байна.
”Монгол газар”-ын босстой учирснаасаа хойш хэвлэлийн хуудаснаас салаагүй өдий хүрсэн мисс бүсгүй хэсэгтээ л топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс нөхрийг булаасан хэрэгт орсон. Нэлээд хугацааг Сингапурт үдсэн “ард түмний мисс” маань саяхан эх орондоо хөл тавьснаа зарлаж, шоу арга хэмжээнүүдэд үе, үе үзэгдэх болсон байна.
Ямартай ч загварын ертөнцөд нэг их онцгой тодроод байгаагүй ч амьдралынхаа паянгаараа алдаршсан гэх ард түмний мисс бүсгүйг танихгүй хүн ч үгүй болжээ. Худалч хүнд бараг Монголын найман настай хүүхдүүд ч андахгүй болтлоо ижил, дасал болсон Мисс Д.Ариунцэцэгийг хаа явсан газар нь сенсааци дагалдаж байдаг юм. Монголын мартагдашгүй алдартнуудын жагсаалтад дээгүүр цойлох энэ бүсгүй хэзээ ч мартагдана гэж үгүй бололтой.
“Маск” хошин шогийн продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг
“Маск” хошин шогийн продакшн бусдыгаа бодвол чансаатай уран бүтээл туурвидагаараа эрхгүй ялгарчихдаг юм билээ. “Маск”-ийнхны бүтээсэн дүр бүхэн нь өөрийн гэсэн өнгө аясыг мэдрүүлж байдаг тул жүжигчин А.Гэрэлцэцэг бүсгүйч энэ зуур олонд танигдаад авсан.
Царайлаг бүсгүйгээр чимэг хийдэг хошин шогийн хамтлагын уран бүтээлчид хийсэн бүтээснээрээ илтэд ялгарч, өрсөлдөгч нарынхаа дунд толгой дээгүүр алхдаг болсон. Жүжигчин А.Гэрэлцэцэгийг хүмүүс загвар өмсөгч Д.Ариунцэцэгтэй тун чиг адилхан гэх юм билээ.
Ямарсайндаа зарим нэг хэрэгт дурласан нэг нь энэ хоёр чинь “эгч дүүс” хэмээн шивнэлдэх болсон байдаг. Түүнчлэн жүжигчин А.Гэрэлцэцэгийг зарим хүмүүс гадуур явж байхад нь “өндөр л байсан бол яг Ариунцэцэгээ” хэмээн ярилцдаг гэх юм билээ.
Хааяахан сенсаацид өртөх болсон жүжигчин А.Гэрэлцэцэгийн хувьд 25 дугаар телевизээс бэлтгэн үзүүлдэг ”Их хотын үдэш” цэнгээнт нэвтрүүлгийг чадварлаг хөтөлдөг гэх магтаалыг сүүлийн үед хүртэх болсон юм. Авхаалжтай, сэргэлэн энэ бүсгүйг уг нь жүжигчнээсээ гадна фото төрхөөрөө ажиллавал хол явна гэж үнэлэх хүмүүс ч байдаг.