Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Буриад үндэстний “Алтаргана” их наадам энэ сарын 20-22-нд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадын тойрогт болох нь ээ. Анхны “Алтаргана” наадмыг 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулж байсан бөгөөд буриад дууны уралдаан гэж нэрлэж байжээ.
Тус наадам нь Буриад зон олны хамгийн том наадам бөгөөд дэлхий даяар тархан амьдарч буй Буриад түмэн чуулдаг байна. Наадамд манайхаас 600 гаруй төлөөлөгч оролцох ажээ.