Дуурийн гоцлол дуучин Ө.Уянга үргэлж хайр дурлалын романсаараа дуулиан шуугиан тарьсаар ирсэн манай урлагийн цуутай бүсгүйчүүдийн нэг. Анхлан “Классик жем” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж, олонд танигдаж байсных гургалдай хоолойтой энэ бүсгүй цэвэр уран бүтээлээрээ хэний ч гар харахгүй амьдрах дайны нэр алдартай.
Гэхдээ яагаад ч юм хүүгийнээ аав, анхны нөхрөөсөө салснаас хойш түүнийг тойрсон эрчүүд, хайр дурлалтай холбоотой хов жив тасарч байсан удаагүй.
Өнгөрсөн сонгуулиар сонгуулийн сурталчилгаагаар явж байгаад экс гишүүн Я.Санжмятавын туслах залуутай романс үүсгэсэнээр түүний эхлэл төгсгөлгүй хайрын явдал эхэлсэн гэлтэй. Мань туслах залуутай амьдарч суух дээрээ тулсны дараа Ө.Уянга бүсгүй “Диор”-ын өв залгамжлагч З.Дэлгэр хэмээх жентельмэн залууд сэтгэл алдарч, тэдний дурлалын романс Диор хатагтай Т.Батчулууны үгийг барж гүйцсэн. Голомт залгах ганц хүүгээс нь эгчмэдийн дээр өмнөх амьдралтай, үр хүүхэдтэй дуучин бүсгүйг бэрийн хувиар хүлээн зөвшөөрнө гэдэг Диор хатагтайн хувьд мэдээж байж боломгүй явдал байх нь аргагүй. Ашгүй тэдний харилцаа өнгөрсөн жилээс хоёр тийш болсон нь Ө.Уянгыг бөх залуутай болзсонтой холбоотой хэмээн хэвлэлүүд шуугисан.
Үнэн хэрэгтээ дуучин бүсгүй Дуурийн найрал дуучин Б.Баатархүү хэмээх мөн л өөрөөсөө дүүмэд эртэй шинэхэн дурлалын романс үүсгээд байгаа аж. Өмнө нь “Улаанбаатар” чуулгад дуулж байсан Ө.Уянгын шинэхэн хайрын эзэн урлагийн гэр бүлээс гаралтай, дуучин аавын хүү гэнэ лээ. Эрсний эцэст олно гэгчээр Ө.Уянга одоо л нэг мэргэжил нэг, сонирхол хобби болоод зэрэг зиндаа дүйцэх жинхэнэ заяаны ханиа оллоо, үүрэндээ суулаа хэмээн ойр дотныхон нь ихэд олзуурхаж, ам сайтай байгаа гэсэн. Хосуудад урт удаан амьдрал, аз жаргал хүсье.