Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Эртний сайхан
Язгуур урлаг

Эртний сайхан

Урлаг Урлаг11/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(20)2877116262012-04-11-18-15[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Ард түмэн "Эртний сайхан" уртын дууг сүлд дуу гэж нэрлэжээ. "Эртний сайхан" гэдэг уртын дуу бол эрт үес уламжлан ирсэн дууны нэг юм. Энэ дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. 1930-аад оны үеэс дуулахаа больж мартагдаж байсныг 1936-онд алдарт дуучин Магсар хурцын Дугаржав уртын дууны түүвэр ном бичихдээ түүндээ оруулсанаар өнөө үед өргөн барьсан гавьяатай. Мөн МУГЖ, Ж.Дорждагва 1970-аад онд Уртын дууны түүвэр бичихдээ "Эртний сайхан" дууны үгийг тухай үеийн үзэл суртлын байдалд зохицуулан өөрчилжээ.
 
Ардын аман зохиол үе улиран дамжихдаа өөрчлөгдөж байдаг бичигдээгүй хууль бий. Энэ нь XIX-XX зууны үеийн уртын дуунд түгээмэл ажиглагддаг байна. Жишээлбэл: Английн цэрэг Түвдэд цөмрөн ороход 13-р далай лам Түвдэнжамц дайжиж 1904-н онд Монгол оронд залран иржжил гаруй (1906 он хүртэл) байх хугацаанд энэхүү дууны төгсгөлд "Банчин далай ламдаа бараа болон жаргая" гэж нэмж дууддаг болсон байна.
 
1911 онд Наран гэрэлт, түмэн наст Богд хаан Жавзундамба хутагтыг хаан ширээнд заларсны дараа энэхүү дуунд "Хаан эзэн Богдын хамт бүгдээрээ жаргая" хэмээн түрдэг болжээ.
 
Эртний сайхан дууны үг:
Энэ сайхан оронд нь
Эзэн Чингис хааныхаа
Язгуур аац бүрдэв ээ
Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ
Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Яндар мэт чимэгтэй
Сүмбэр уулын оройноос
Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бадартугай
Хамаг монголын рашааныг
Ханахгүй шимсээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамаг бүгдээр жаргав гэж хамаг бүгдээрээ түрдэг байжээ.
Уртын дуу гэдэг хүнийг уяруулдаг, ухааруулдаг, улам зориг төрүүлдэг увдистай учраас уртын дууг "сүлд дуулал" болгожээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

С.Нэргүй Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

16/02/2026
Ярилцлага Урлаг

“Опозит” хамтлаг: Бидний мэдэрдэг зүйл зөвхөн хайр л байх

13/02/2026
Ярилцлага Урлаг

М.Тогтохжаргал: Хүүхдийнхээ сургийг сонссон эхийн сэтгэлдээ хэт автаад орон зайн баримжаагүй болчихсон

06/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

1xbet E-spor İncelemesi: Türkiye’deki En İyi Platformlardan Biri

18/02/2026

1xbet Esports: Türkiye’de E-spor Bahislerinin Yeni Adı

18/02/2026

Melbet Games Download: A Sport Analyst’s Guide to Winning Predictions

17/02/2026

Улс орнууд “Цагаан сар”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?

17/02/2026

Үндэсний их баяр наадмыг найруулагч Д.Баярбаатар найруулна

17/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.