Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»ДОХ-ын тархалтын тоо буурч байна
Дуу хөгжим

ДОХ-ын тархалтын тоо буурч байна

Урлаг Урлаг20/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

       ДОХ-ын эсрэг дэлхийн нийтийн тэмцэл үр дүнгээ өгч эхэлжээ. НҮБ энэ талаар хийсэн судалгааны дүнгээ танилцууллаа. Өнгөрсөн жил дэлхий даяар ДОХ-ын халдвар авсан нийт 2.5сая тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 2001 оны байдалтай харьцуулахад дөрөвний нэг хувиар буурсан үзүүлэлт юм. НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөрийн удирдагч Мичель Сибиди өнгөрсөн лхагва гарагт Вашингтон хотноо энэхүү судалгааны дүнг танилцууллаа. ДОХ- ын халдвар авсан хүүхдүүдийн тоо өнгөрсөн хоёр жилийн дотор дөрөвний нэг хувиар буюу 330 мянгаар буурсан байна. Харин 15-24 насны шинээр халдвар авагчдын тоо гуравны нэгхувиар багасчээ. Өнгөрсөн жил өдөр бүр энэ насны 2400 хүн халдвар авдаг байжээ. 2011 оны байдлаар найман сая хүн ДОХ-ын эсрэг эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ нь өмнөх оноос тавны нэг буюу 1.6 саяар бага байгаа гэнэ. Эерэг үр дүн ялангуяа Сахарын зүүн хэсгийн улсуудад ажиглагджээ. НҮБ 2015 он гэхэд ДОХ-ын шинээр халдвар авагчдын тоог 15 саяар бууруулах зорилт тавьсан тухай Мичель Сибиди нэмж хэллээ.

      НҮБ дэлхийн нийт 80 гаруй орны ДОХ-ын тархалтыг судалж дээрх судалгааг гаргасан бөгөөд өнгөрсөн таван жилийн дотор энэ өвчний эмчилгээ хийлгэх хүний тоо хоёрны нэг хувиар нэмэгдсэн таатай мэдээлэл байна. Олон улсын хамтын нийгэмлэгүүд ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа, эм тариа, сургалт семинар зэрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Дээрх мөнгөний тал хувийг АНУ-ын тал гаргажээ. Харин Мичель Сибиди “2015 оныг хүртэл тавьсан зорилгодоо хүрье гэвэл дээрх шиг мөнгө хангалтгүй байна” хэмээжээ. Эмчилгээний эм тарианы үнэ өнгөрсөн арван жилийн хугацаанд 10 мянган ам.доллараас жил тутамд тогтмол 100 ам.доллараар буурсаар байгаа гэнэ. Гэхдээ хамгийн гол асуудал бол ДОХ-ыг үүсгэгч вирус нь өнөөгийн бидний ашиглаж буй эмчилгээний бодист тэсвэртэй байгаа явдал юм. 2011 оны байдлаар ойролцоогоор 1.7 сая гаруй хүн ДОХ-ын улмаас нас барж байна. Гэхдээ энэ тоо 2005 онд 2.3 сая байжээ. Харин өнөөдөр дэлхий даяар нийт 34 сая хүн ДОХ-ын халдвартай амьдарч байгаа гэнэ. Учир нь одоогийн эмчилгээний бодис эл өвчнөөс ангижруулж чадахгүй ч насыг нь уртасгаж чаддаг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Зогсож байгаа морьд” үзэсгэлэн дэлгэлээ

15/09/2025

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

15/09/2025

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

15/09/2025

Венецийн алдарт арслангийн баримал Юань гүрний үед Хятадаас авчирсан дурсгал болохыг судлаачид тогтоожээ

14/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.