Монгол үндэстний ардын дууг уртын болон богино дуу гэж ангилдаг. Уртын дууны үг нь цөөн ая нь урт, хөнгөнөн цуурайтаж, уужуу талбиу чөлөөтэй, учир явдлыг тоочиход тохиромжтой, уянгалахад сайн байдаг бөгөөд тал нутгийн охид хөвгүүдийн өвөрмөц сэтгэлийг илтгэдэг. Уртын дууг морин хуур хавсарч хөгжимдвөл нэн илүү тал нутгийн соёлын онцлогтой байдаг. Уртын дуу нь ердийн байдалд дээд доод хоёр бадаг дууны үгтэй, дуучин нь амьдралын хуримтлал болон эх байгальд хандах сэтгэлээрээ дуулж, дуулах aйзам нь өөр өөр байдаг. Дууны үгийн олонхи агуулга нь тал нутаг, хөлөг морь, тэмээ, үхэр хонь, хөх тэнгэр, цагаан үүл, гол мөрөн, нуур цөөрмийг зурагласан байдаг.
Тал нутгийн уртын дуу нь дуулах урлагийн хувьд аль эрт XVIII—XIX зууны үед хөгжин цэцэглэсэн ид үедээ орсон байлаа. Тал нутгийн малчид, уртын дууг цөмөөрөө сайн дуулцгаадаг байна.
Уртын дуу сонсох нь малчид өргөн уудам тал нутагт зогсон, эх байгальд хандан өөрийн өнгөрөлт, ойлголт, ухаарлаа тоочин өгүүлж байгаа гэлтэй. Иймэрхүү урлагийн орчинг маш олон хөгжимчин, дуучин "Тэнгэрийн ая дуу болон сэтгэлийн ая дууны төгөлдөр сайхан нэгдэл" хэмээхэд, гоо зүй судлаачид харин "Хүн байгаль хоёрын өндөр хэмжээний, төгөлдөр чөлөөтэй нэгдэл" гэхэд илүүдэхгүй. Иймэрхүү сэтгэл орчин харилцан уусаж, хүн байгаль нэгдсэн өвөрмөц уран санаа болон ид шидэт хэмнэл нь хүн төрөлхтөн аж үйлдвэрийн цаг эринд орж, байгаль экологийн орчин ихээхэн эвдэгдсэн өнөөдөр, монгол үндэстний уртын дууны гоо таашаалын үнэ цэнэ улам илүү мэдрэгдэх боллоо.