Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин, реппер Baynaa буюу С.Баянмөнхийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин, реппер Baynaa буюу С.Баянмөнхийн төрсөн өдөр

Урлаг Урлаг14/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин, реппер Baynaa буюу С.Баянмөнхийн төрсөн өдөр өнөөдөр /2025.10.14/ тохиож байна.

Тэрбээр уран бүтээлийн гараагаа СУИС-д хөгжимт театрын жүжигчнээр суралцах үедээ “Gangbay” хамтлагаа байгуулснаар эхэлжээ. Тус хамтлагийн “Тайл”, “Ганган цагаан”, “Seen”, “Моя” гэхчилэн “цацсан” дуу бүр нь хит болсныг залуус андахгүй. Анхны “Xalxstar” цомгоо 2020 онд, удаах цомгоо “Gilbee” хэмээн нэрлэж 2021 онд гаргаж байв.

С.Баянмөнх мэргэжлийн жүжигчин гэдгээ “Боловсрол суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож харуулсан. Тэрбээр 2022 онд реп мюзикл “Кассета” уран сайхны киног үзэгчдэд хүргэж, үргэлжлүүлэн найруулагч Ө.Мөнх-Эрдэнийн “Hacker”, “Fontanka” продакшны “Seasons of love”, “Аримун” продакшны “Хүний ээж”, “Orange” энтертайнментийн “Намайг ачсан дурлал” зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрд тоглосон юм.

Харин тайзны уран бүтээлийн тухайд тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуягийн цомнол “Хязгааргүй” хип хопера мюзикл, “Pro” театрын бүтээл, Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Атосын дүрээр тайзнаа гараад буй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.