Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Тал хээрийн Ариран” Монголд эгшиглэнэ
Нийгэм

“Тал хээрийн Ариран” Монголд эгшиглэнэ

Урлаг Урлаг03/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Дуу_Бүжгийн_Эрдмийн_Чуулга3168606842012-08-03-11-48[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын урилгаар Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан БНСУ-ын Үндэсний Театрын 12 алдартай уран бүтээлчид 8-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирж байгаа бөгөөд 2012 оны 8-р сарын 10-ны 15:00 цагаас ТАЛ НУТГИЙН АРИРАН нэртэй хамтарсан тоглолтоо хийх гэж байна.

Энэ тоглолтонд Ариран уран сэтгэмжит аялгуу, Усан цэргийн аялгуу, Намду Ариран, Монголын сайхан орон, Шинэ мудим, Салхит шувуу зэрэг аялгууг Монгол Солонгосын Үндэсний хөгжмийн Их найрал харилцан хамтран тоглож, БНСУ-ын Үндэсний театрын ерөнхий удирдаач Вон-Ил, Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран сайхны удирдаач Н.Буянбаатар нар удирдана.

БНСУ-ын Үндэсний театртай хамтран зохион байгуулж буй энэхүү тоглолт нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд 8-р сарын сүүлээр манай чуулгын уран бүтээлчид БНСУ-ын Үндэсний Их театрт очиж, тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Энэ нь манай чуулгын гадаад орнуудтай хийх хамтын ажиллагаа, гадаад харилцаа өргөжин тэлж буй томоохон ажлуудын нэг юм. Энэ тоглолт маань ердөө ганцхан удаа тоглох учраас захиалгаа яаравчлаарай!!!: Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolianensemble.com сайтаас авах боломжтой бөгөөд 8-р сарын 8-ны 14:00 цагт Хэвлэлийн бага хуралд Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.