Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Урлагийн наадмаар хүүхдийн ертөнцийг дэлгэнэ”
Дуу хөгжим

“Урлагийн наадмаар хүүхдийн ертөнцийг дэлгэнэ”

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Азийн_хүүхдийн_урлагийн_их_наадам-11691113882012-08-20-22-19[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Зүүн Азийн хүүхдүүдийн инээд баясал, хүсэл мөрөөдлийг нэгэн далавчинд дайж, Монгол оронд авчрах нь. Зүүн Азийн хүүхдийн урлагийн 10 дугаар их наадам энэ жил Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд болох юм. Зүүн Азийн бүс нутаг хөгжлийнхөө түүчээнд явж буй учир нийгмийн бүхий л салбарыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага болж буй гэнэ. Тиймээс эх орны ирээдүй болсон үр хүүхдээ хөгжүүлж, дэмжихийн тулд ийнхүү хүүхдийн наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Хүүхдийн урлагийн наадам Монгол Улсад хоёр дахь удаагаа болж байгаа бөгөөд энэ жил их онцлогтой болох тухай албаныхан мэдээлж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон Улсын байгуулах ба наадамд 100 гаруй монгол хүүхэд, багш нар болон 80 гаруй гадаад хүүхэд, багш нар оролцох ажээ. Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайханаас тодрууллаа.

-Хүүхдийн урлагийн наадмыг анх хэрхэн зохион байгуулж байсан бэ?
 
-НҮБ-ын “Хүүхдийн Хүчирхийлэлийн эсрэг Олон улсын энхийн соёлын 10 жил”-ийн хүрээнд ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан, ноён Койчиро Мацуура санаачилсан юм. Түүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

-Энэ жилийн наадам юугаараа онцлог болох вэ?

-Хүүхдийн урлагийн наадам манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохиогдох болсон. Энэ нь зөвхөн хүүхдийн урлагийн тоглолтоор хязгаарлалгүй Улаанбаатар хоттой танилцах аялал болон Хүүхдийн оролцоот чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан нь урд өмнөх их наадмуудаас онцлог болж байна.

-Наамдыг тохиолдуулж урлаг соёлын арга хэмжээнээс гадна ямар ажил төлөвлөсөн бэ?

– Их наадмын үеэр ЮНЕСКО-гийн Зүүн Азийн дэд бүсийн орнуудад байдаг ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссын Ерөнхий Нарийн бичгийн дарга нарын уулзалтыг зохиодог ёстой. Энэ жилийн тухайд энэ уулзалтаар 2010-2011 оны бүс нутгийн үйл ажиллагааны төслийн хэрэгжилт ба 2012-2013 оны төлөвлөгөө болон 2014 оны ээлжит Зүүн Азийн Орнуудын Хүүхдийн урлагийн их наадмын талаар тус тус хэлэлцэнэ. Үйл ажиллагаагаа зөвхөн хүүхдийн урлагийн тоглолт, дарга нарын уулзалтаар хязгаарлагдахгүй, Улаанбаатар хоттой танилцах аялал болон Хүүхдийн оролцоот чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан.  

Өмнөх наадамд Монголын хүүхдүүд хэрхэн оролцож байсан бэ?

-9 дэх удаагийн Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадамд Монгол улсын 21 аймгийн төлөөллийг хамарсан нийт 200 гаруй хүүхэд багачууд авъяас билэг,ур чадвараараа сонгогдон амжилттай оролцож байсан.

У.БОЛОР

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

31/07/2025

Хятад “DeepSeek”-ээс хямд өртөгтэй хиймэл оюуны шинэ загвар танилцууллаа

31/07/2025

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025

“In da House 3: in Korea” уран сайхны кино бүх цаг үеийн шилдэг борлуулалттай 10 киноны жагсаалтад багтлаа

31/07/2025

Египетийн бунхнаас 4000 жилийн өмнөх гарын мөр илрүүлжээ

31/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.