Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Амин сүлд” өнөөдөр дуурийн тайзнаа амилна
Нийгэм

“Амин сүлд” өнөөдөр дуурийн тайзнаа амилна

Урлаг Урлаг23/09/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aed346031ccf25a5original7078348702012-09-22-13-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлагийн зөвлөл 10 жилийн ойдоо зориулан нэгэн гайхалтай бэлгийг үзэгчдэдээ толилуулах гэж байна. Энэ бол Австралийн алдарт “Бангара” бүжгийн хамтлагийн “Амин сүлд” тоглолт юм.

Монгол, Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр орны гайхамшигт соёлыг харилцан таниулах, мэдлэгээ солилцох боломжийг олон нийтэд бүрдүүлэн уг арга хэмжээг “Рио Тинто” ХХК-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. “Бангара“ бүжгийн театр Монголын ард түмэнд зориулсан уран бүтээлээ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа есдүгээр сарын 22, 23-нд толилуулахад бэлэн болжээ.

Монголд анх удаа Австралийн уран бүтээлчдээс "Бангара" бүжгийн театрын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч Стивэн Пэйж, тус театрын бүжигчин, соёлын зөвлөх Кати Марика зэрэг 17 бүжигчин, хөгжмийн зохиолч, уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, продюсер соёлын зөвлөх нийлсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй баг тайзнаа “Амин сүлд” тоглолтыг толилуулахаар ирээд байгаа юм. Тэд дэлхийд алдартай үндэсний өв соёлынхоо гайхамшигт тоглолтоо Монголын үзэгчдэд хүргэхээс гадна СУИС-ийн бүжгийн багш, оюутнууд, Үндэсний дуу, бүжгийн чуулгын бүжигчдэд зориулан мэргэжлийн арга зүй, туршлага солилцох сургалт зохион байгуулах юм байна.

"Бангара" бүжгийн театр нь Австралийн тайзны урлагийн тэргүүлэх компани юм. 1989 онд байгуулагдсан цагаасаа уугуул иргэдийн уламжлалт соёлын сүнслэг сэтгэлгээг орчин үеийн туульсын хүүрнэлийн аргатай хослуулан бүтээлээ туурвиж иржээ. "Бангара" гэдэг нь Австралийн уугуул вираджуру хүмүүсийн хэлээр "гал олох" гэсэн утгатай үг аж. Театрынхан ийм утгатай үг сонгож авсан нь санамсаргүй зүйл биш бөгөөд галыг дээдлэн шүтдэг ард түмний уламжлал, соёлыг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог гэнэ.

40 мянган жилийн тэртээгээс улбаатай Австралийн домог, туульсаас сэдэвлэн уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ тухайн үеийн хөгжим бүжгийн онцлогийг уламжлан авч үлдэхийн зэрэгцээ орчин үеийнхтэй хослуулан түгээхийн  төлөө ихийг хийж яваа уг театрын нэр алдар өдгөө дэлхийд танигдсан танигджээ. Тиймдээ ч "Бангара" театр жилд 100 гаруй бүтээлийг шинээр тавьж, олон улсад аялан тоглодог байна. АНУ, Монако, Герман, Швейцарь, Япон, Солонгос, Хятад зэрэг орны бүжгийн урлагт хайртай үзэгчдийн хүсэн хүлээдэг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтжээ.

"Амин сүлд" жүжиг нь Австрали тивийн уугуул иргэдийн өвөрмөц соёл иргэншлийг өнөөгийн хүмүүст урлагаар таниулж буйгаараа онцлог. Энэ тоглолт, нар шингэн харанхуй нөмрөхөөс эхлэн үүр цайх хүртэлх үед өрнөнө. Бүжгэн жүжгээр Австралийн эртний оршин суугчдын өвөг дээдсийн онгон савдгаа дуудах ид шидийг хэрхэн хийдэг байсан тухай өгүүлэх ажээ. Хамгийн гол нь газар шороонд амьдрал үүсч, булаг шандны амин усаар хүмүүс хэрхэн өвчин шаналлаас аврагдаж байгааг ардын туульс домгоос сэдэвлэн үзүүлэх юм байна. Тоглолтод Австралийн эртний уугуул иргэдийн отог аймгууд, хийморь сүлд сэргээх зан үйлийг илтгэн харуулдаг нь үзэгчдийн сонирхолыг ихээр татдаг аж. Тус театрынхан 2000 онд болсон Сиднейн олимпийн нээлтийн ёслолд оролцсон нь тэдний уран бүтээлийн чансааг илтгэдэг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.