Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга
Аялал жуулчлал

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

Урлаг Урлаг27/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол орны баруун хэсэгт сүрлэгээр сүндэрлэх Монгол Алтайн уулсын нэгэн томоохон нуруу нь Хар азаргын нуруу юм.

Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших тус нуруу нь байгалийн өвөрмөц тогтоц, уулын экосистемээрээ онцлог бөгөөд аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн нэгэнд багтдаг байна.

Судлаачдын үзэж буйгаар Хар азаргын нуруу нь Монгол Алтайн уулт тогтолцооны гол нурууны нэг бөгөөд уул зүйн байрлалын хувьд онцлогтой. Тус нуруу нь хурдас чулуулаг, гадаргын хэв шинж, уулсын хажуу, ландшафтын хувьд Монгол Алтайн дундаж өндөр уулсын нийтлэг төрхийг хадгалжээ.

Хар азаргын нурууны хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 3112 метрийн өндөрт өргөгддөг байна. Нурууны өндөр уулын бүсэд хуурайдуу, хүйтэвтэр уур амьсгал зонхилох бөгөөд Монгол Алтайн өндөр уулсын ян сарьдаг, тагийн бүсээс дооших ар, өвөр хажуу, бэлийн байгалийн онцлог энд бүрэлджээ.

Тус нуруу нь байгаль, экологийн хувьд чухал ач холбогдолтой. Судалгаагаар Хар азаргын нуруу нь Монгол орны шинэсэн ойн тархалтын хамгийн өмнөт хилүүдийн нэг бөгөөд ой бүхий газар нь ойролцоогоор 30 мянган га талбайг эзэлдэг байна.

Мөн Хар азаргын нуруунаас эх авдаг Шаргын гол нь Говь-Алтай аймгийн усны нөөц, байгалийн экосистемд чухал байр суурь эзэлдэг.

Хар азаргын нурууны нэртэй холбоотой нутгийн домог, хууч яриа ч бий. Нутгийнхны ам дамжин уламжилж ирсэн нэгэн домогт Чингис хааны онгоныг залж ирсэн хар азаргыг сэтэрлэн тавьснаар уг азарга энэ нуруунд нутагшсан тул “Хар азаргын нуруу” хэмээн нэрлэх болсон тухай өгүүлдэг.

Өдгөө Хар азаргын нуруу нь байгалийн унаган төрх, уулын экосистем, ой, усны эх бүрэлдэх орчныг хадгалсан Говь-Алтайн байгалийн үнэ цэнтэй нутгийн нэг бөгөөд байгаль хамгаалал, судалгаа, аялал жуулчлалын хувьд чухал ач холбогдолтой газар нутаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026
Аялал жуулчлал Урлаг

Аялах үедээ цахимаар ном унших боломжтой

14/08/2026
Аялал жуулчлал Урлаг

Бодончийн хавцал

13/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.