Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид намрын коллекцдоо оксфорд стилийн намхан ултай, үдээстэй ботинкоос эхлээд дисконы эрин 1980-аад оныг санагдуулам тод, гялалзсан өнгөтэй өндөр өсгийтүүдийг ч багтаажээ.
Түүнчлэн өлмий хэсгээрээ онгорхой, өндөр өсгийтэй гутлууд энэ намрын нэг моод.
Гэхдээ манайх шиг хүйтэн уур амьсгалтай орны бүсгүйчүүдэд энэ нь тийм ч тохиромжтой биш болов уу. Тэгвэл хагас түрийтэй, намхан өсгийтэй гутлыг та хаана ч өмссөн маш загварлаг харагдах болно.
“Vogue”, “Glamour” тэргүүтэй сэтгүүлийн онцолсон 2012 оны намрын гутлын загваруудаас хүргэе.