Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мөрөөдлийн үзэг” хүүхдийн драмын жүжиг хэвлэлийн хурлаа хийлээ
Нийгэм

“Мөрөөдлийн үзэг” хүүхдийн драмын жүжиг хэвлэлийн хурлаа хийлээ

Урлаг Урлаг05/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2012110518t1160919272012-11-05-21-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газраас жил бүр хүүхэд багачуудад зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлийг тайз дэлгэцэнд тавихад зориулан санхүүжилт олгодог болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ажээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос \Хуучнаар\ зарласан  2012 оны энэ тендерт зохиолч Ц.Түмэнбаярын "Мөрөөдлийн үзэг" зохиол \Төслийн баг\ шалгарсан нь ийнхүү бүтээл болон төрж сурагчдын амралтаар нээлтээ хийнэ тайзнаа тоглогдох гэж байна.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, телевизийн найруулагчаар МУСГЗ Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, ассент найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна. Зохиолч  Ц.Түмэнбаяр  “Мөрөөдлийн үзэг” хүүхдийн драмын жүжгээ “Сумтай үзэг” өгүүллэгээсээ сэдэвлэн бичжээ. 

Энэ нь шилжлтийн үе болох 12-15 насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн жүжиг юм байна. Ер нь ахлах ангийн юм уу эсвэл бүр бага анги, бага насны хүүхдэд зориулсан бүтээл их байдаг тул энэ удаа хамгийн эгзэгтэй насныханд зориулсан бүтээлээр жүжиг тавьж байгаагаараа онцлог гэнэ.

Жүжгийг тайзнаа тавихад Нийслэлийн “Улаанбаатар” чуулга хамтран ажиллаж байгаа бөгөөд сурагчдын амралтыг тохиолдуулан энэ сарын 13-аас 16ны хооронд нээлтийн тоглолтоо хийх ажээ.

  Жүжигт "Хөх гацуурхан" театрын жүжигчид оролцон тоглож байгаа бөгөөд энэ жүжгээрээ театрынхаа албан ёсны нээлтийг хийж байгаа юм байна.

Ийнхүү 14-16-ны өдрүүдэд 12-15-н цагуудаас Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа, 17-нд Монголын хүүхдийн ордны тайзнаа жүжигийг тоглох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99249466, 89004147 дугаарын утсаар лавлах боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026

Жүжигчин Тим Карри 80 насандаа таалал төгслөө

27/08/2026

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

“Dzud” кино олон улсын наадамд өрсөлдөхөөр шалгарлаа

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.