Саша Грей-жүжигчин, философич
Грей порно карьераа 2006 оноос эхэлсэн. Олон тооны насанд хүрэгчдийн киноноос гадна тэрээр Стивен Содербергийн кинонд тоглож, Entourage цуврал кинонд хүч үзсэн. Мөн дуулах болсоноор өөрийн нойз-группыг байгуулаад байгаа. Саша 2011.04 сард порнобизнесээс хөндийрч номоо ч гаргажээ.
Мэрилин Чэмберс-АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч, жүжигчин
Дэлхийн анхны зартай порно оддын нэг тэрээр 1972 онд “Ногоон хаалганы цаана” гэх киногоор нэрд гарсан ч тэр ондоо карьераа орхисон билээ. Сүүлд Кроненбергийн триллер кинонд тоглосон ч амжилтанд хүрч чадаагүй. Харин 2004 онд олны анхаарлыг татах үйлдэл хийсэн нь Мэрилин АНУ-ын дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Тэр 946 санал авч байлаа.
Женна Жеймсон-порномагнат
Энэ порно од бүсгүй өөрийн тоглосон 150 кино болон пластик гадаад төрх, бие хаагаараа бахархдаг. Карьераа орхихоосоо өмнө тэрээр ClubJenna хэмээх порно бизнесийн кинопаниа байгуулсан. Ингээд жилийн 30 саяын орлоготой болонгуутаа 2008 онд тэтгэвэрт гарчээ.
Чиччолина-порно од, Италийн парламентийн гишүүн асан
Итали-Унгар гаралтай энэ бүсгүй 40 орчим кинонд тоглож, анх удаа парламентийн дээд танхимын гишүүн болж байсан нэгэн. Сексийн эрх чөлөөг эрхэмлэх үүднээс хэд хэдэн хууль санаачилж байжээ.
Мелисса Скотт-порно од, евангелист сүмийн номлогч
Скотт бүсгүй Барби Брижес гэсэн нууц нэрээр кинонд тоглож байжээ. Ялангуяа 1980-аад оныхонд тэр маш нэр хүндтэй. Харин дараахан нь тэр БУРХАНЫГ олсон. Ингээд номлогч болжээ.
Брижитт Ляэ-порно од, радиогийн хөтлөгч
Францын алтан үеийн од. 116 кинонд тоглосон тэрээр 1980-аад онд ажлаасаа орхижээ. Гэхдээ үргэлжлүүлэн эротик кинонд хэсэгтээ тоглосон. Өдгөө 55 настай Ляэ нь RMC радиод хөтлөгч хийж хэд хэдэн ток шоуны порно мэргэжилтнээр ажиллаж байна
Адриана Сэйж-порно од, спортын аналитик, PETA-г дэмжигч
“Х хүмүүс” комиксийн од энэ бүсгүй насанд хүрэгчдийн 80 гаруй кинонд тоглоод 2008 тэтгэвэртээ суужээ.
Линда Лавлейс-порно од, гэрийн эзэгтэй
Дэлхийн кино урлагийн түүхэнд мөнхрөн үлдсэн гэж болох “Гүн үнхэлт” киноны баатар бүсгүй. Тэр ердөө хоёрхон л порнонд тогложээ. Жүжигчин болох оролдлого нь бүтэлгүйтсэн тэрээр нөхөрт гарч хоёр хүүхэдтэй болсон бөгөөд 2002 онд автын ослоор нас бартлаа нам гүм аз жаргалтай амьдарч байжээ.
Азия Каррера-гэрийн эзэгтэй, сод ухаантан
Түүний жинхэнэ нэр нь Жессика Беннетт. Тэр хамгийн өндөр IQ түвшинтэй порно од юм. 150-тай аж. Долоон жилийн порно карьераа дуусгаад тэрээр нөхөрт гарч нэрээ өөрчилж, элитүүдийн дүүрэгт нүүн ирж гэрийн эзэгтэй, ээж болжээ. Түүнийг хүүхдүүд нь том болсон хойноо ойлгоно гэж найддаг.
Стефани Грэгори- сенаторт нэр дэвшигч
Тэрээр ХХХ зэрэглэлийн 120 кинонд Сторми Дэниелс гэх нууц нэрээр тогложээ.
Чейси Лэйн-жүжигчин
100 орчим порно кинонд тоглож гараагаа эхэлсэн тэрээр Спайк Ли болон Трей Паркер нарын кинонд хүч үзэж байсан. Мөн Bloodhound Gang-ийн дуунд мөнхөрснийхөө дараа 2004 онд порноноос “зугатсан”. Гэвч хоёр жил хийх зүйлгүй тэнүүчилж байгаад эргээд “ажилдаа" оржээ.
Трэйси Лордс-жүжигчин
15 настайгаасаа порно кинонд тоглож эхэлснээрээ алдартай нэгэн. Хэдэн зуун XXX зэрэглэлийн кинонд тоглосон тэрээр Холливудад ч хүчээ үзсэн. Лордс Жонни Деппийн хамт Рожер Корманы «Плакс» кинонд тоглож байжээ.
Хизер Хантер-хөгжимчин, зураач
Хантер 63 кинонд тоглосон гэдэг. Харин порно карьераа төгсгөөд рэп-альбом гарган Blo Records гэх лейблээ байгуулжээ. 2006 онд Нью-Йоркт Artcore хэмээх арт-галерейгаа нээсэн.
Вероника Хaрт-найруулагч
Тэрээр 80-аад онд Жейн Хэмилтон гэх нэрээрээ алдаршиж байсан аж. Харин карьераа дуусгаад найруулагчаар ажиллах болжээ.
Эшли Жир-үл хөдлөх хөрөнгийн агент
90-ээд оны эхээр Кимберли Пэттон гэх нэрээр порно кинонд маш идэвхтэй тоглож байсан. Холливудад хөл тавьж үзсэн. Харин хэд хэдэн цувралд тоглосныхаа дараа Техасыг зорьж тэндээ одоог хүртэл үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлж байна.
Ипатия Ли-хөгжимт театрын жүжигчин
91 порнонд тоглосныхоо дараа тэрээр театрын карьераа эхэлжээ. Ли өдгөө Нэшвиллийн дуурийн театрт ажилладаг.
Эрика Бойер–массажист, зөнч
Тэр 1979 -1999 он хүртэл тасралтгүй 20 жил “сексджээ”. Дараа нь тэр тайчигч болсон. Эрика өдгөө Далласт лицензтэй массажист хийж, Таро картаар мэргэ төлөг үздэг болжээ.
Глория Леонард-нийтлэлч
Глория урт биш порно карьераа далаад онд дуусгаад High Society хэмээх порножурналд нийтлэлчээр ажиллаж байна. Мөн утасны сексээр ч үйлчилдэг ажээ.
Р.Слава