Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатарын санаачлагаар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг хэрэгжүүлж эхэлсэнээ хэдийнээ зарласан билээ.
Төслийн зорилго нь монголын сонгодог уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монголын үзэгчиддээ тэр гайхалтай дэлхийн хэмжээний бүтээлүүдийг үзүүлж мэдрүүлхэд оршиж байгаа ажээ.
Тус төслийнхөө нээлт болгож монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархлын концертоо ирэх 12 сарын 01-нд Тусгаар тогтнолын ордны концертын их танхимд хийхээр болжээ.
Концертонд урилгаар Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин СТА Д.Отгонжаргал нар оролцох ажээ.
Түүнчлэн тоглолтын хөг аялгууг эгшиглүүлхээр Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач МУУГЗ Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид Удирдаач МУСТА Д.Түвшинсайхан нар оролцох гэнэ.
Ийнхүү монголын сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх “Монгол сонгодог” цуврал-I талархлын концертын тасалбар худалдаанд гаржээ.
Тасалбарыг “Тусгаар тогтнолын ордон”-ы билетийн кассаар худалдаалах ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89004147, 88119942 дугаараас лавлан уу?