Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол сонгодог”-ийн тасалбар худалдаанд гарлаа
Нийгэм

“Монгол сонгодог”-ийн тасалбар худалдаанд гарлаа

Урлаг Урлаг19/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-11-14_0812415925827612012-11-14-09-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатарын санаачлагаар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг хэрэгжүүлж эхэлсэнээ хэдийнээ зарласан билээ.

Төслийн зорилго нь монголын сонгодог уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монголын үзэгчиддээ тэр гайхалтай дэлхийн хэмжээний бүтээлүүдийг үзүүлж мэдрүүлхэд оршиж байгаа ажээ.

Тус төслийнхөө нээлт болгож монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархлын концертоо ирэх 12 сарын 01-нд Тусгаар тогтнолын ордны концертын их танхимд хийхээр болжээ.

Концертонд  урилгаар Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон  Ардын жүжигчин А.Долгор,  ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин  СТА Д.Отгонжаргал нар оролцох ажээ.

Түүнчлэн тоглолтын  хөг аялгууг эгшиглүүлхээр Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач МУУГЗ Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид Удирдаач МУСТА Д.Түвшинсайхан нар оролцох гэнэ.

Ийнхүү монголын сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх “Монгол сонгодог” цуврал-I талархлын концертын тасалбар худалдаанд гаржээ.

Тасалбарыг “Тусгаар тогтнолын ордон”-ы билетийн кассаар худалдаалах ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 89004147, 88119942 дугаараас лавлан уу?

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.