Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Киночид нэгдэж “НЭҮРИТ” нэгдлийг байгуулжээ
Нийгэм

Киночид нэгдэж “НЭҮРИТ” нэгдлийг байгуулжээ

Урлаг Урлаг18/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2012111510t5363552262012-11-18-21-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино урлагийн залуу үеийн төлөөлөл болсон зургаан студи нэгдэж "НЭҮРИТ" фильм нэгдлийг байгуулсан байна. Энэ талаараа “Go” студийн найруулагч Д.Галбаяр хэлэхдээ "уран бүтээлчид төр засгийн дэмжлэггүйгээр зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор уран бүтээлээ хийж байна. Монгол киноны нэр хүнд унах болов. Мөн киноны уран бүтээлчид нэгдэж чадахгүй байгаагаас олон улсын зах зээлд бүтээлээ гаргах боломжгүй байна. Тиймээс Монголын кино урлагт өөрсдийн энэ нэгдлээрээ бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор “Нэүрит” фильм нэгдлийг байгууллаа” хэмээн ярьжээ.

Тус кино нэгдэлд “Амьдралд тавтай морил” олон ангит киног бүтээсэн “Захиалгат инээд” хамтлаг, “Миний нууц хүү” драмын жүжгийг бүтээсэн “Go” студи, “Долоон бурхан харвадаггүй” киног хийсэн “Логикфильм”студи, “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг бүтээсэн “J and S”студи, “Эзэнгүй бөгж” киног бүтээсэн “Мазаалай” фильм, “Алтантүрүү” нар нэгдэж байгаа аж.  Одоогийн байдлаар Монголын кино урлагт тогтвортой уран бүтээл туурьвиж буй 40 гаруй студи, продакшн байдаг. “Гэвч өнөөдөр кино урлагт зүтгэж яваа залуу уран бүтээлчдийг нэг дээвэр дор зангидаж, уран бүтээлийнх нь чанар чансаанг нь сайжруулах байгууллага алга” хэмээн тус нэгдлийг байгуулагчид дурьдсан юм.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.