
Харин шинэ клиптээ тэрбээр өөрийгөө огт өөр талаас харуулж чадсан гэнэ. Сахилгагүй, этгээд зантай рэппер дуугаа библийн номлол уншиж байгаа мэт өнгөөр дуулжээ. Ингэснээр тэр өөрийгөө Есүстэй харьцуулсан рэпперүүдийн нэг болж байгаа юм. Түүнээс өмнө рэппер Kanye: "Есүсийг хүмүүс мөрдөж, мөшгиж тамлаж байсан шиг хэвлэлийнхэн намайг одоо тэгж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай.