Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгож эхэллээ. Эдгээр алдар гавъяатнуудын түрүүч болж, ард түмний гавъяат хэмээн нэрлэгдэж явсан "Шинэ үе" продакшны захирал Н.Ариунболд "Монгол Улсын Гавьяат жүжигчин" хэмээх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.
Үнэхээр ч монголын хошин урлагийн салбарт олон жил тасралтгүй зүтгэсэн эрхэм ийнхүү алдар гавъяагаа хүртлээ.
Шинэхэн гавъяатдаа, уншигч түмнийхээ өмнөөс баярын мэнд хүргье.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn