Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ану хатан” түүхэн уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ
Нийгэм

“Ану хатан” түүхэн уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг04/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6d415a509f9f1646original4795394542013-01-04-07-26[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын эмэгтэй зохиолчдоос толгой цохиж яваа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн, “Шүүдэр” продакшны бүтээж буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Жил дамнан бүтээж буй уг кино өнгөрсөн аравдугаар сард албан ёсны трэйлерээ дэлгэж, нээлтийн товоо арванхоёрдугаар сард хэмээн зарлаад байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулаад байсан. Тэгвэл тус продакшныхан киноны нээлтээ энэ сарын 18-нд хийхээр эцэслэн шийдсэн гэнэ.

Харин иноны дууны  клип цацагдаж эхэллээ. “Хурд” хамтлагийн дуулсан “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” нэртэй “Ану хатан” киноны дууны үг, аяыг гитарчин Д.Өлзий-Орших зохиосон байна. Тэрээр уг дууныхаа талаар өөрийн фейсбүүк хуудаснаа “Би киноны дууг яг хүссэнээрээ хийж дууслаа. “Aerosmith”-ын “Armagedon”-ых шиг дуу хийж үзмээр байсан. Санаандаа хүрлээ. Анхны удаа рок баллад хийж үзэв” хэмээн бичжээ.

“Ану хатан” киноны үйл явдал, өрнөлөөс хамаарч зургийг дөрвөн улирал дамнан авахаар төлөвлөсөн хэмээн кино багийнхан дуулгасан. Киноны зөвлөх болон ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч Т.Алтантуяа ажиллаж байгаа бөгөөд киноны хөгжмийг Америкт ажиллаж, амьдарч буй С.Сансаргэрэлтэх бичжэээ.

Ану хатны дүрд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба, Сэнгэ хааны том  хүү Цэвээнравданд П.Баттөр, бага хүү Сономравданд жүжигчин Т.Билэгжаргал, Ахай хатны дүрд мисс Б.Бадамцэцэг нар тогложээ.

Энэхүү  уран бүтээл  “Мандухай цэцэн хатан”-аас хойш 29 жилийн дараа бүтээгдэж буй түүхэн хатны тухай хоёр дахь кино гэдгээс гадна эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэйгээрээ онцлог бүтээл болж байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.