Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Битлз”-ийн анхны аялан тоглолтын зургуудыг худалдаална
Нийгэм

“Битлз”-ийн анхны аялан тоглолтын зургуудыг худалдаална

Урлаг Урлаг08/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6e8afa2079063ab1big6145643342013-01-08-05-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт “Битлз” хамтлагийн Америк даяар хийсэн анхны аялан тоглолтын үеэр авсан, өнгөт зургуудыг /Өмнө нь хэвлэж байгаагүй/ үнэ хаялцуулан худалдахаар болжээ. Үүнд “Битлз” хамтлагийн 1964 оны наймдугаар сард Америкт хийсэн тоглолтын үеэр авсан тайзны болоод бэлтгэлийн үеийн 65 зураг багтсан байна. “Битлз” хамтлаг өөрсдийн өнгөт зургуудаар слайд хийж, 1965-1966 оны хооронд хийсэн тоглолтынхоо үеэр үзүүлэх видео бичлэгүүддээ өргөнөөр ашигладаг байжээ.

Эдгээрээс хамгийн алдартай нь тус хамтлагийн 1965 онд Нью-Йорк хотын “Ши” цэнгэлдэх хүрээлэнд тоглохдоо ашигласан өнгөт видео бичлэг бөгөөд тухайн үед шоуг “BBC” телевизээр шууд дамжуулж байсан аж. “Битлз”-ийн зургуудыг ирэх гуравдугаар сарын 22-нд буюу хамтлаг “Please Please Me” нэртэй анхны цомгоо 1963 онд гаргасны 50 жилийн ойн өдрөөр дуудлагаар худалдахаар болсон байна. Эдгээр зургийг Английн Стокпорт жижиг хотод “Omega Auctions”-нд дуудлагаар худалдах бөгөөд 10-15 мянган фунт стерлингээс эхлэн үнэ хаялцуулах гэнэ. “Битлз” хамтлагийн ховор зургуудыг физикийн шагналтан Роберт “Боб” Бек гэгч дарсан бөгөөд тэрээр судлаач, зохион бүтээгч байсан аж. Роберт “Боб” Бекийг 2002 онд таалал төгссөний дараа түүний Холливуд дахь гэрээс маш олон тооны зураг, слайд бүхий архив олдож байжээ.
 

Эх сурвалж www.news.mn Б.АНХТУЯА
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.