Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Их Британийн “Ододтой бүжиглэе” шоу эхэллээ
Нийгэм

Их Британийн “Ододтой бүжиглэе” шоу эхэллээ

Урлаг Урлаг09/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ikhbritani7599484722013-01-09-00-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Британийн BBC телевизийн алдартай цуврал шоунуудын  нэг  болох “Strictly Come Dancing” буюу дэлхийн олон оронд “Ододтой бүжиглэе” нэрээрээ алдаршсан уг шоуны аравдахь цуврал  энэ сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт эхэлсэн байна. Энэ удаагийн реалити шоунд уламжлалт ёсоор Их Британийн алдартай урлаг соёлын одод болон тамирчид мэргэжлийн бүжигчидтэй хамран нийтийн болон латин бүжгийн төрөлд өрсөлдөж оролцож байгаа юм байна. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр энэ удаагийн шоунд Их Британий нэрт дугуйн спортын тамирчин Бээжингийн олимпын алтан медальт, дэлхийн долоон удаагийн аварга Викториа Пендельтон, алдарт Westlife хамтлагийн дуучин Ники Бейрн, Английн нэрт телевизийн хөтлөгчдийн нэг Герн Бритон тэргүүтэй оролцогчид оролцож байгаа гэнэ. Их Британийн “Strictly Come Dancing” буюу “Ододтой бүжиглэе” дэлгэцийн цуврал реалити шоу хамгийн анх 2004 оны таван сараас үзэгчдийн хүртээл болж эхэлснээс хойш өдгөө аравдахь цувралаа ийнхүү өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт эхэлсэн аж. Уг шоунд оролцогчид нийтийн бүжиг болоод латин бүжгийн төрөлд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэж авъяас чадвараа сорьдгоороо онцлог юм. Түүнээс гадна өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улсад “Ододтой бүжиглэе” нэрийн дор тус телевизийн шоуг дамжуулан үзэгчдийн хүртээл болгож, улс орнууд дотооддоо ч иймэрхүү шоунуудыг зохион байгуулдаг болсон байна. Харин шоунд оролцогчдын ур чадварыг Их Британийн бүжгийн ертөнцөд алдартай уран бүтээлчид шүүхээс гадна үзэгчдийн саналыг утсаар авч эцсийн шалгаруулалтын дүнг зарладаг онцлогтой юм. Шүүгчдийн оноо болоод утсаар үзэгчдийн санал асуулгыг авдаг тэмцээний  журам шоу анх гарч эхлэх үеэс л оролцогчдыг шалгаруулдаг тэмцээний уламжлалт дүрэм журмын нэг гэнэ. Харин бямба гаригийн орой эхэлсэн  арав дахь удаагийн шоуг  Их Британийн туршлагатай хөтлөгчдийн нэг Брусь Форсить болон Тисс Дэлайе нар хөтөлж байгаа юм байна.  2005 онд тэмцээний эхний хоёр цувралыг телевизийн нэрт хөтлөгч Наташа Каплинский хөтөлж байсан бол түүнээс хойш өнөөдрийг хүртэл  Тисс Дэлайе дараа дараачийн цувралуудыг хөтлөх болсон.  Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд Бруно Тонойли, Айрлине Филлипс, Лен Гүдмайн,  Грэг Ревэль Харвүд нарын бүжгийн болоод урлагийн ертөнцийн нэр хүндтэй одуудаас бүрдэж байгаа аж. Энэ удаагийн шоунд шинэ шүүгчээр Филлипс ажилах бөгөөд өмнө нь түүний оронд нэрт од Алиша Диксон тэмцээнийг шүүж байсан гэнэ. Шоуг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр Их Британийн “Ододтой бүжиглэе”-тай ижил шоуг  АНУ-д ч мөн зохион явуулдаг бөгөөд Гүдмайн Тонойли нарын хувьд Америкийн тус шоуг шүүж байсан  туршлагатай шүүгчдийн нэг гэнэ. Шүүгч тус бүрийн хамгийн дээд  оноо арван оноо байх бөгөөд шүүгчид оролцогчдыг өөрсдийн тус бүрийн үнэлэмжээр  дүгнэх аж.

 

Э.АНХТУЯА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.