Дэлхий дээр бүтээгдсэн хамгийн том хөлөг онгоц "Титаник" анхны аянд гараад живсэн, үхэж үрэгдсэн хүний тоо 1517-д хүрч, дэлхийн далайн аяллын түүхэнд хамгийн эмгэнэлтэй сургамжийн нэг болсон юм. "Титаник"-ийн анхны аялал нь Англиас Нью-Йорк руу гарсан бөгөөд хөлөг онгоц дээр нийт 2208 хүн байжээ. Анх гарсны дараах хэдэн өдөр далайд салхи тогтуун, давалгаа намуухан байсан авч хөдөлснөөс хойш тавдах өдөр болоход өөрөөр хэлбэл 1912 оны 4 сарын 14-ний шөнө дунд 11 цаг 40 минутын орчимд "Титаник" гэнэтхэн мөсөн уул мөргөж эцэстээ Атлантын далайд живжээ. Азаар амьд үлдэгсэд хэдийгээр том хөлөг онгоц үнэхээр мөсөн уул мөргөсөн гэж нотолсон хэдий ч зарим эрдэмтэд тооцоо хийж үзээд "Титаник"-ийн хийц, зохион бүтээлт нь мөсөн уул мөргөлөө ч гэсэн живчихээргүй байсан гэж үзжээ. Тэгээд "Титаник" живсэн шалтгааны талаар маш олон сэжиг таавар гарсны дотор хамгийн нэртэй нь мумигийн хараал хүрсэн гэх яриа юм. "Титаник"-ийн сүйрлээс сэдэвлэсэн кино энэ цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай кино болж байсан удаатай. Киноны зураг авалтын үеийн гэрэл зурагнаас хүргэж байна. Гунигтай ч гэсэн сайхан хайрын түүхийг хамтдаа дурсая.