Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлгээ шинэчилжээ
Театр

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлгээ шинэчилжээ

Урлаг Урлаг26/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон 50 жилийн түүхт ойгоо угтан үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлэгтээ иж бүрэн засвар шинэчлэлийг хийжээ.

Театрын үзвэрийн танхим дахь сандлын түвшин болон тайзны өндрийн харьцаа нь хоорондоо уялдсан, хүний харааны төв цэгт тэгш хэмтэй байх стандартад нийцүүлэхээр хуучин намхан байсан үзэгчдийн их танхимын шалыг өндөрлөх ажлыг тус хамт олон өөрийн хөрөнгөөр дотоод нөөц боломжоо дайчлан гүйцэтгэсэн байна. Ийнхүү тус театр 2009 онд суурилуулж байсан үзвэрийн танхимын суурин сандлаа ССАЖЗЯ-ны 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилж, 440 ширхэг сандлыг бүрэн суурилуулжээ.

Түүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 54 м2 хэмжээтэй 135 сая гаруй төгрөгийн өртөг бүхий лед дэлгэцийг суурилуулсан бол театрын 1, 2 дугаар давхар, тайз болон үзэгчдийн хэсэг, гадна үүдний орчныг бүрэн камержуулж, гэрэлтүүлгийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ч тус тус шинэчилсэн байна.

Аймгийн Хөгжимт драмын театрын түүхэн замнал нь 1942 оноос эхтэй. Анх 2 гэртэй байгуулагдан аймгийн Клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд клубийн нээлтээр Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг хуучин эхээр, “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Харанхуй засаг” зэрэг драмын жүжиг, концертыг тоглож байжээ.

Аймгийн клуб нь 1953 онд орон тооны 13 жүжигчинтэй болж өргөжин, тухайн үед уран бүтээлийн бие даасан анги бий болоогүй байсан учраас 13 жүжигчин нь жүжиглэдэг, дуулдаг, шүлэг уншдаг, бүжиглэдэг, хөгжим ч тоглодог байсан байна. Харин 1958 онд аймгийн клубийг Соёлын ордон болгон өргөтгөж орон тооны 18 жүжигчинтэй, 30 гаруй сайн дурын уран сайханчтай ажиллаж, мөн үеэс дуу, хөгжим, бүжиг, драм, үйлдвэр зохион байгуулах зэрэг мэргэжлийн ангиудтай болсон байна.

Улмаар 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлчтэй, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болж, театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тоглосон байна. Ийнхүү аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьсан түүхтэй.

Мэргэжлийн театр болон үүсэн байгуулагдсанаас хойш зохиолын болон орчуулгын 40 гаруй жүжиг, 20 гаруй дуурь, 183 концертын уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртээл болгожээ. Одоо тус театр хөгжим, найрал дуу, бүжиг, драм, захиргаа аж ахуй зэрэг бүтцийн таван ангитай, 60 гаруй албан хаагчийн 80 шахам хувь нь уран бүтээлчид байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьсанаас болж “Монгол хаан” жүжгийн гадаад дахь зарим тоглолтууд цуулагджээ

05/10/2026
Театр Урлаг

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.