Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна
Оддын амьдрал

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

Урлаг Урлаг25/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Реппер 50 Cent 19 жилийн өмнө Нью-Йоркийн Куинс дүүргийн орхигдож, арчилгаагүй болсон газрыг сэргээн тохижуулж байжээ. Түүний санаачилгаар шинэчлэгдсэн “Curtis “50 Cent” Jackson Community Garden” цэцэрлэгт хүрээлэн өдгөө ч нутгийн иргэдийг нэгтгэсэн ногоон байгууламж хэвээр байна. Тэрбээр л санаачилгаа жүжигчин, дуучин Бетт Мидлертэй хамтран хэрэгжүүлсэн байна.

50 Cent буюу Кертис Жеймс Жексон III саяхан “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцохдоо уг төсөл хэрхэн эхэлсэн талаар дурсжээ. Тэрбээр Бетт Мидлерийн үүсгэн байгуулсан “New York Restoration Project” (NYRP) байгууллагын арга хэмжээнд оролцож, Нью-Йорк хотод тарих зориулалттай нэг бүр нь 2500 ам.долларын үнэтэй 10 интоорын мод худалдан авсан байна. Улмаар NYRP-ийн хийж буй ажлаас санаа авсан 50 Cent өөрийн өссөн Куинс дүүрэгт ижил төстэй төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ингэснээр Мидлертэй хамтран Жамайка орчимд байрлах хуучин “Baisley Park Community Garden”-г бүрэн шинэчлэх ажил эхэлсэн байна.

50 Cent-ийн “G-Unity Foundation” төслийн санхүүжилтэд оролцож, ландшафтын архитектор Уолтер Худ шинэ загварыг нь гаргажээ. Сэргээн тохижуулсан цэцэрлэгийг 2008 оны арваннэгдүгээр сард албан ёсоор нээж, “Curtis “50 Cent” Jackson Community Garden” хэмээн нэрлэсэн байна.

Ойролцоогоор дөрөвний нэг акр талбай бүхий цэцэрлэгийг байгальд ээлтэй олон шийдэлтэйгээр тохижуулжээ. Тухайлбал, газар доорх саванд борооны ус хуримтлуулж ургамал услахад ашигладаг бөгөөд нарны эрчим хүчээр ажилладаг усны насос суурилуулсан байна. Мөн 30 гаруй мандалд тоор, алим, чавга, интоор, нектарин зэрэг жимсний мод ургадаг. Цэцэрлэгийг 2020 онд дахин шинэчилсэн бол 2026 онд ч тохижилтын ажлыг үргэлжлүүлж, шинэ явган зам зэрэг байгууламж нэмжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026
Оддын амьдрал Урлаг

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026
Оддын амьдрал Урлаг

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

24/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.