Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ума Турман охиндоо таван нэр өгснийхөө учрыг тайлбарлав
Нийгэм

Ума Турман охиндоо таван нэр өгснийхөө учрыг тайлбарлав

Урлаг Урлаг21/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
98498798798468504312013-01-21-17-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Ума Турман өнгөрсөн оны долдугаар сард нярайлж, охин төрүүлснээс хойш дэлгэцэнд гарсангүй. Тэрээр бүх цагаа нялх үрдээ зориулж, гэр бүлийн жаргал эдэлж буй ажээ. Охиндоо Розалинд Аруша Аркадина Алталун Флоренс хэмээх нэр өгсөнд шүтэн бишрэгчид бүр гайхаж орхисон юм. Тиймээс ганцхан охинд тавын таван нэр өгснийхөө учрыг Ума Турман тайлбарлах шаардлага гарчээ.

Тэрээр Жимми Фэллоны үдшийн шоу ярилцлагад оролцохдоо ийн ярьсан байна. “Миний охин Майя л энэ санааг гаргасан юм. Хэдийгээр бид бага охиноо Луна гэж дууддаг ч гэсэн хамгийн дуртай нэрнүүдээ нийлүүлээд албан ёсны нэр болгочихьё гэж ярилцсан юм. Тэгээд ч ирээдүйд миний охин өөрийнхөө албан ёсны энэ урт нэрнээс хүүхдүүддээ өгч болно шүү дээ” гэж Ума Турман хэлсэн байна.

Харин 42 насандаа хүүхэд төрүүлж зүрхэлсэн талаараа “Би үүнийг тийм содон зүйл гэж үзэхгүй байна аа. Бид чинь эрүүл мэндийн шинжлэх ухаан маш их хөгжсөн үед амьдарч байна шүү дээ. Тиймээс зөвхөн насаар хязгаарлаж, хүүхэд төрүүлэхгүй байна гэдэг дэмий зүйл болчихсон. Эмэгтэй хүн бие сайтай л байвал ямар ч насандаа хүүхэд төрүүлж болно шүү дээ. Залуугийнх шигээ хүүхдэдээ анхаарал тавимаа байвч мөнгөний төлөө ажиллахаас өөр аргагүй болдог үе ард хоцорсонд баяртай байна. Би одоо л хүүхдээ өсгөж хүмүүжүүлж, дэргэд нь байгаагаасаа жинхэнэ таашаал авч байна” гэж Умар Турман ярьсан байна. Ума Турманы нялх охины эцэг нь тэрбумтан Арпат Буссон юм.

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket
www.URLAG.MN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын элч нарыг томилов

22/11/2026
Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп найман жилийн дараа бокс оффисыг дахин тэргүүллээ

22/11/2026

Гвен Стефани “OCVIBE”-ийн 5000 хүний суудалтай концертын танхимын нээлтийн тоглолтыг хийнэ

22/11/2026

G-Dragon YG-ийн үүсгэн байгуулагч Ян Хён Сокт талархал илэрхийлж, “Тэр бол “BIGBANG”-ийн загалмайлсан эцэг” гэв

22/11/2026

BTS хамтлаг “MAMA awards 2026”-аас таван шагнал хүртлээ

22/11/2026

“BIGBANG” хамтлаг “MAMA awards 2026”-аас тусгай шагнал хүртлээ

22/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.