Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Болор цом”-ын шагналт төгсөгчид чуулжээ
Нийгэм

“Болор цом”-ын шагналт төгсөгчид чуулжээ

Урлаг Урлаг26/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
71889_440335069368704_1586548809_n-600x4007877002292013-01-26-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон өчигдөр “Болор цом”-ын шагналт төгсөгчдөө хүлээн авч уулзжээ. Уулзалтанд 2012 оны “Болор цом – 30” наадмын эзэн, яруу найрагч Н.Гантулга, Монголын зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, Л.Ганзул, яруу найрагч Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Л.Торой нар хүрэлцэн ирсэн байна. Мөн “Болор цом 2007” наадмын эзэн болсон Ш.Лхамноржмаа, “Болор цом” наадын дэд болон гутгаар байрын эзэн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, “Болор цом” наадамд амжилттай оролцсон “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энхболд нар хүрэлцэн ирсэн аж. Уулзалтлын үеэр тэд сургуулийнхаа багш оюутнуудад яруу найрагт хөтөлсөн зам нь Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, эрдэмтэн багш нар байсныг дурсан ярьж байлаа. Мөн уулзалтанд яруу найрагч, сэтгүүлч Ж.Сарантуяа, МҮОНР-ийн сэтгүүлч н.Баттөмөр, яруу найрагч Чулуунцэцэг нар хүндэт зочдоор уригдан ирсэн бөгөөд тэд яриандаа Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулиас олон зохиолч, “Болор цом”-ын эзэд төдийгүй хэвлэл мэдээллийн чадварлаг олон сэтгүүлчийг төрүүлэн гаргасан “Монголын Горький” хэмээн онцлон дурьдаж байсан юм. Уулзалтын төгсгөлд тус сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор Ш. Цэнд- Аюуш төгсөгчдөдөө уран бүтээлийн амжилт хүсээд дурсгалын зүйлс гардууллаа.

Дашрамд дурьдахад, тус сургуулийн төгсөгчдөөс Г.Сонинбаяр, Л.Ганзул нар саяхан Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026

Монголын хүүхдийн урлан бүтээх төв үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авна

28/08/2026

Алтан ганжир нь алсаас түмэн зул мэт харагддаг байсан хүрээний туурь

28/08/2026

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.