Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол төгсөшгүй” өнөөдөр дахин эгшиглэнэ
Нийгэм

“Монгол төгсөшгүй” өнөөдөр дахин эгшиглэнэ

Урлаг Урлаг15/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-02-07_0854234888115582013-02-08-09-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол түмний дуу хуур, хөгжим бүжгийн их гайхимшигийг үзэгч түмнээ өргөн барихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар ардын язгуур урлагийн хамтлагуудын тоглолт нэгдсэн 2 дахь жилдээ зохион байгуулагдаж өчигдөр эхний тоглолтоо хийсэн юм. МҮЭСТО-нд тоглогдож буй "Монгол төгсөшгүй" тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, туслах найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжиг ангийн дарга МУСТА Д.Энхгэрэл, Уран сайхны удирдаачаар Д.Ариунболд, Ерөнхий зураачаар А.Аюушжав, Гэрлийн техникч Б.Даваа нар ажиллаж байгаа ажээ.

Тус тоглолт өнгөрсөн жил 5 хамтлаг оролцож байсан бол энэ жил 2 хамтлагаар нэмэгдэн 7 хамтлаг оролцож байгаа бөгөөд хамтлагууд нь Алтан Ураг, Арга Билэг, Бөртэ, Домог, Жонон, Тэнгэр Аялгуу, Хөсөгтөн хамтлагууд оролцож байгаа билээ. Энэхүү хамтлагууд өөр өөрсдийн гэсэн онцлогтой бөгөөд язгуур урлагийн төрлөөр уран бүтээлээ туурвиж эх орондоо төдийгүй дэлхий дахинаа ардын язгуур урлагийн нэрийг гаргаж яваа авъяастнууд юм.

Ийнхүү ардын язгуур урлагийн гайхимшиг болсон "Монгол төгсөшгүй" тоглолт МҮЭСТО-нд 2013 оны 02 дугаар сарын өнөөдөр сүүлийн өдрөө 19:00 цагаас эгшиглэнэ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Комедиан М.Баяржаргал ахмад тамирчин Ц.Раднаад Хайнаньд хосоороо аялах эрх бэлэглэнэ гэв

28/08/2026

“Маск” продакшны “Сүүлчийн шилийн сайн эрс” киноны нээлт есдүгээр сарын 9-нд болно

28/08/2026

“The Tonight Show Mongolia” нэвтрүүлэг “ContentAsia Awards”-ын шилдгээр шалгарлаа

28/08/2026

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр “Александринский” олон улсын наадмыг нээнэ

28/08/2026

Монголын баг дэлхий судлалын олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.