Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»МУСТА Б.Пүрэвсүрэн шилдэг хөгжмийн зохиолчоор тодорчээ
Уртын дуу

МУСТА Б.Пүрэвсүрэн шилдэг хөгжмийн зохиолчоор тодорчээ

Урлаг Урлаг08/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
532057_332612400190806_1708981557_n8486455262013-02-08-12-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийтийн дууны нэрт мастеруудын олон сайхан хит болсон дуунуудын хөг аялгууг амьдруулж дуунд дуртай, дуучин монгол түмэндээ уран бүтээлээрээ хэдийнээ танил болон хүндлэгдсэн хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн үнэхээр шилдэг хөгжмийн зохиолч гэдэг ээ дахин батлан харуулсан үйл явдал болжоо. Учир нь  2012 оны нийтийн дууны бүх уран бүтээлчдийн хит болсон олон арван дуунуудаас шилдэг 20 дууг олон мянган сонсогчдын санал асуулгаар тодруулсанаас МУСТА Б.Пүрэвсүрэн зохиолчын 4 уран бүтээл шилдэгээр шалгарчээ.

Өнгөрсөн 2012 оны нийтийн дууны шилдэг 20 дууг шалгаруулах тус санал асуулгыг бүтэн жилийн турш “Best fm 98.5” радиогоос  санаачлан явуулсан бөгөөд хотод төдийгүй хөдөө орон нутагт цацагддаг хамгийн олон сонсогчтой радио юм.

Түүнчлэн 2012 оны нийтийн дууны шилдэг 20 дуугаар шалгарсан уран бүтээлүүдийг үзэгч түмнээ толилиулах, шилдэгүүдэд цом шагналыг нь гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн 12 дугаар сарын 19-нд монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдсан ажээ.

Ийнхүү "Ирж яваа цаг" хэмээх гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолтоо монгол бөхийн өргөөнд толилуулаж  үзэгч, сонсогч түмнээсээ шилдэг хөгжмийн зохиолч хэмээн өргөмжлөгдсөн түүний Л.Төмөрбаатарын шүлэг МУСТА Б.Буянжаргалын “Аавын борлог морьд” мөн Л.Төмөрбаатарын шүлэг МУСТА Б.Мөнхбаярын “Аргаүй чамдаа даслаа”, Б.Отгонтуулын шүлэг П.Жимсээгийн “Зүрхний уяанга”, Б.Батцэцэгийн шүлэг Р.Бадралмаа, Б.Оюунбат нарын “Зүрхний наран” зэрэг дуунууд нь шилдэгийн шилдэгээр шалгарч үнэхээр энэ цаг үеийн нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч гэдгийг нь батлан харуулжээ.

Дашрамд дуулгахад хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн "Ирж яваа цаг" хэмээх нийтийн дууны шилдэг цомог нь тоглолтынх нь үеэр дуусаж дахин хэвлэлтэнд явуулаж өчигдөрөөс эхлэн худалдаанд гарсан гэнэ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гудамжны бүжгийн хамгийн том наадам “UB Dance” фестиваль боллоо

17/06/2025

1.3 метр өндөртэй Labubu дуудлага худалдаагаар 150,000 мянган ам.долларын үнэд хүрлээ

17/06/2025

“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино “Сиднейн кино наадам”-д шалгарлаа

17/06/2025

Соёлын биет бус өвийн 2024 оны шилдэг өвлөн уламжлагчид шагнал гардууллаа

17/06/2025

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.