Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монгол туургатны нэртэй дуучдын хамтран дуулсан “Хамаг Монгол”
Дуу хөгжим

Монгол туургатны нэртэй дуучдын хамтран дуулсан “Хамаг Монгол”

Урлаг Урлаг18/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-02-18_1145188938111712013-02-18-11-44[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол туургатны нэртэй уран бүтээлчид хамтран "Хамаг Монгол" нэртэй дууг дуулжээ. Тодруулбал : ОХУ-ын Халимаг улсын дуучин, Жангарч Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны  “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан, Монгол улсын Гавьяат Дуучин, Эх оронч С.Жавхлан, Уртын дууч Г.Эрдэнэчимэг нар уг уран бүтээлийг амьдруулсан байна.

Тэд “Хамаг Монгол” нэртэй төслийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд уг төслийн нээлт нь энэхүү дуу болж буй ажээ.  Монгол улсын Гавьяат Жүжигчин С.Жавхлан: "Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе  бидний өмнө иржээ.  Энэ төсөл нь Хамаг Монгол туургатнаараа галаа бадраах зорилготой . Энэ ёслолыг зохион байгуулснаар газар шороо эх орон минь хүрээгээ тэлэх учиртай. Төслийн гал тахих ажиллагаа ирэх сард болох бөгөөд энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тойрон аялж гал бадраах ёслол хийхээр зэхэж байна” хэмээсэн юм. Урилгаар ирсэн дуучид ч Монгол туургатны домогт дуучин С.Жавхлангийн  санаачлагыг  дуу нэгтэй дэмжиж буй  гэнэ.
Ийнхүү Монгол улсын Гавьяат Жүжигчин, эх оронч  С.Жавхлан Монголын улс төрчдийн туйлын болгоомжтой ханддаг "Нармай Монгол үзэл"-ийг хэнээс ч айлгүй тунхагласан нь сүүлийн жилүүдэд огт үзэгдээгүй хэрэг болж байна.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бруно Марс шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барив

21/07/2026
Дуу хөгжим Урлаг

PSY-ийн “Gangnam Style” дуу YouTube-д зургаан тэрбум үзэлт давж, дахин түүх бүтээлээ

20/07/2026
Дуу хөгжим Урлаг

ДАШТ анх удаа хагас цагийн тоглолт хийж, BTS, Шакира, Жастин Бибер дууллаа

20/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бруно Марс шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барив

21/07/2026

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.