Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Миний нутаг” ном тун удахгүй
Уртын дуу

“Миний нутаг” ном тун удахгүй

Урлаг Урлаг19/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4c3a5cd8dc9a4043big7317240712013-02-19-13-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XXI зуунд хүүхэд, багачууд эх дэлхий, байгаль орчин ан амьтдаас улам бүр холдон асар хурдтай хөгжиж буй техник текнологийн урин үед хөл нийлүүлэн алхах болсон энэ цагт бяцхан уншигчдад зориулсан “Миний нутаг” ном тун удахгүй мэндлэх нь ээ. Уг ном нь хүүхдэд эх дэлхийгээ хайрлан, ан амьтадтай зөв харьцах төлөвшлийг олгохоор 24 хуудастайгаар хүрэх бөгөөд тэдгээр хуудас бүрт зурмал ан амьтан тайлбартайгаа багтжээ. Иймээс орчлон хорвоотой танилцаж, аливаа юмны учрыг лавлаж, тайлах гэж байнга оролдож байдаг бяцхан уншигч, үзэгчдэд хамгийн чухал ном юм. 



Монгол оронд ямар ан амьтан идээшин дассан байдаг, тэднийг хэрхэн хайрлаж хамгаалах ёстой вэ гэдгийг “Миний нутаг” мэдэх боломж олгож байна. Уг номын зохиогч нь залуу судлаач Э.Төгөлдөр бөгөөд тэрээр “The Nature Conservancy” Олон улсын байгаль хамгаалах байгууллагад биологичоор ажилдаг аж. Одоогоор тэрээр аргал хонь, янгир ямааны тухай судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. Харин уг номыг бүтээхэд МУБИС-ийн багш нар, Биологийн хүрээлэнгийн ажилтан нар ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.  “Миний нутаг” ном тун удахгүй бүх номын дэлгүүрүүдээр бяцхан уншигчиддаа зориулан худалдаанд гарах нь ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Улсын баяр наадамд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан боллоо

12/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

12/07/2025

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

12/07/2025

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

“Соёлын наадам”-ын нээлт Хүй долоон худагт боллоо

12/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.