XXI зуунд хүүхэд, багачууд эх дэлхий, байгаль орчин ан амьтдаас улам бүр холдон асар хурдтай хөгжиж буй техник текнологийн урин үед хөл нийлүүлэн алхах болсон энэ цагт бяцхан уншигчдад зориулсан “Миний нутаг” ном тун удахгүй мэндлэх нь ээ. Уг ном нь хүүхдэд эх дэлхийгээ хайрлан, ан амьтадтай зөв харьцах төлөвшлийг олгохоор 24 хуудастайгаар хүрэх бөгөөд тэдгээр хуудас бүрт зурмал ан амьтан тайлбартайгаа багтжээ. Иймээс орчлон хорвоотой танилцаж, аливаа юмны учрыг лавлаж, тайлах гэж байнга оролдож байдаг бяцхан уншигч, үзэгчдэд хамгийн чухал ном юм.
Монгол оронд ямар ан амьтан идээшин дассан байдаг, тэднийг хэрхэн хайрлаж хамгаалах ёстой вэ гэдгийг “Миний нутаг” мэдэх боломж олгож байна. Уг номын зохиогч нь залуу судлаач Э.Төгөлдөр бөгөөд тэрээр “The Nature Conservancy” Олон улсын байгаль хамгаалах байгууллагад биологичоор ажилдаг аж. Одоогоор тэрээр аргал хонь, янгир ямааны тухай судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. Харин уг номыг бүтээхэд МУБИС-ийн багш нар, Биологийн хүрээлэнгийн ажилтан нар ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. “Миний нутаг” ном тун удахгүй бүх номын дэлгүүрүүдээр бяцхан уншигчиддаа зориулан худалдаанд гарах нь ээ.
www.URLAG.mn