Дуучин Jay-Z болон Жастин Тимберлайк нар өнгөрөгч оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон Лондон дахь хатан хаан Элизабетийн “Olympic Park”-т болох “Wireless festival”-ийн салхийг хагалахаар болжээ. Ийнхүү нэрт уран бүтээлчид уг хүндтэй тайзан дээр олон мянган шүтэн бишрэгчиддээ ая дуугаа хүргэж буй хамгийн анхны уран бүтээлчид болж байгаа юм. “Wireless festival” долдугаар сарын 12,13-нд зохион байгуулагдах юм байна.
Дуучин Jay-Z-ийн хувьд Olympic Park-т долдугаар сарын 13-нд болох энэ оны “European date” арга хэмжээнд оролцох бол Жастин Тимберлайк долдугаар сарын 12-ны баасан гаригт болох тоглолтнд рэппэр Snoop Dogg, Trey Songz,дуучин Жон Леженд нарын хамтаар оролцохоор болжээ. “Wireless Festival” нь 2005 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаагийн тоглолт анх удаа хатан хаан Элизабетийн Olympic Park-т зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа юм.