Монгол түмний язгуур урлаг, дуу хуур, хөгжим бүжгийн их гайхимшигийг үзэгч түмнээ өргөн барьж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар ардын язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт хоёр дах жилдээ зохион байгуулагдсан билээ. Энэ жилийн тоглолт "Монгол төгсөшгүй" хэмээх нэртэй байсан бөгөөд Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, туслах найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжиг ангийн дарга МУСТА Д.Энхгэрэл, Уран сайхны удирдаачаар Д.Ариунболд, Ерөнхий зураачаар А.Аюушжав, Гэрлийн техникч Б.Даваа нар ажилласан юм.
Тус тоглолт өнгөрсөн жил 5 хамтлаг оролцож байсан бол энэ жил 2 хамтлагаар нэмэгдэн 7 хамтлаг өргөжсөн бөгөөд оролцогч хамтлагуудаар Алтан Ураг, Арга Билэг, Бөртэ, Домог, Жонон, Тэнгэр Аялгуу, Хөсөгтөн хамтлагууд оролцсон юм. Тус хамтлагууд нь өөр өөрсдийн гэсэн онцлогтойгоор уран бүтээлээ туурвидаг бөгөөд гол үндэс нь ардын язгуур урлагийн төрлөөр бүтээлээ туурвиж эх орондоо төдийгүй дэлхий дахинаа ардын язгуур урлагийн нэрийг гаргаж яваа авъяастнууд билээ.
Ингээд та бүхэндээ "Монгол төгсөшгүй" хэмээх тоглолтын зурагнуудаас толилуулж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn