Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ
Оддын амьдрал

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

Урлаг Урлаг21/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ Гвинейд урьд өмнө шинжлэх ухаанд бүртгэгдээгүй могойн шинэ зүйл илрүүлж, алдарт “Guns N’ Roses” хамтлагийн гитарчин Slash-ийн нэрээр нэрлэжээ.

АНУ-ын Чикаго хот дахь Байгалийн түүхийн хээрийн музейн судлаачид Шинэ Гвинейгээс шинэ төрлийн газрын могой илрүүлсэн байна. Судлаачид уг могойг “Lielaphis slashi”, харин түгээмэл нэрийг нь “Slash’s groundsnake” хэмээн нэрлэжээ. Шинэ зүйл нь хоргүй бөгөөд хүний хувьд аюулгүй аж. Хар хүрэн өнгийн бие, бор шаргал хэвлийтэй бөгөөд Шинэ Гвинейн байгалийн орчинд амьдардаг байна.

“Guns N’ Roses” хамтлагийн гитарчин Slash өөрийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Би олон жилийн турш мөлхөгч амьтдыг сонирхож ирсэн. Миний нэрээр шинэ төрлийн могойг нэрлэсэнд үнэхээр их баярлаж байна” гэсэн байна.

Slash багаасаа могой болон бусад мөлхөгч амьтдыг сонирхдог байсан бөгөөд энэ сонирхол нь түүний уран бүтээлд ч тусгалаа олжээ. Тухайлбал, тэрбээр 1994 онд “Slash’s Snakepit” нэртэй рок хамтлаг байгуулж байсан юм.

Могойг Slash-ийн нэрээр нэрлэх санааг АНУ-ын Чикаго хот дахь Байгалийн түүхийн хээрийн музейн герпетологийн ахлах куратор Сара Руэйн гаргасан байна. Тэрбээр Slash-ийн мөлхөгч амьтдад дуртай, музей болон байгалийн түүхийг сонирхдог талаар өмнө нь ярьж байсан нь шинэ зүйлд түүний нэрийг өгөхөд нөлөөлсөн гэжээ.

Чикагогийн Байгалийн түүхийн хээрийн музей, Ратгерсийн их сургууль, Луизиана мужийн их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны музей, Папуа Шинэ Гвинейн Үндэсний музей, уран зургийн галерей-н судлаачид шинэ могойн талаарх судалгааг хамтран хийжээ. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Zootaxa” сэтгүүлд нийтэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.