Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Нэрт төгөлдөр хуурч Ван Клиберн таалал төгсөв
Уртын дуу

Нэрт төгөлдөр хуурч Ван Клиберн таалал төгсөв

Урлаг Урлаг28/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tuguldur_huurch509150502013-02-28-16-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын нэрт төгөлдөр хуурч Ван Клиберн 78 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Дэлхийн сонгодог хөгжмийн урлагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг тэрээр ясны өмөн үү өвчний улмаас удаан хугацаанд шаналж, Техасын Форт Уэрт дахь гэртээ өчигдөр амьсгал хураасан хэмээн түүний дотны анд Мари Лоу Фалкон мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш хорт хавдраар өвчилж, эмчилгээ хийлгэж байжээ.Клиберн дэлхийн урлаг тэр дундаа сонгодог хөгжмийн урлагт шавхагдашгүй авьяастан хэмээн хүлээн зөвшөөрөгддөг уран бүтээлч байсан төдийгүй хүйтэн дайны дараа 1958 онд Москва хотод П.И. Чайковскийн нэрэмжит шагнал хүртэж байсан нэрт хөгжимчдийн нэг аж. Ван Клиберн мөн 2010 онд Ерөнхийлөгч Барак Обамагаас Үндэсний соёл урлагийн хүндэт медаль гардаж байжээ.Клибернийг таалал төгссөний дараа алдарт төгөлдөр хуурч Стивен Хаф BBC-д өгсөн ярилцлагадаа “Тэр харамгүй авьяастан нэгэн атлаа даруу төлөв, өршөөнгүй нэгэн байсан. Бидний цаг үеийн, урлагийн  нэгэн баатар байсан” гэжээ. Луйзианагийн Шривпортод 1934 онд төрсөн Клиберн гурван наснаасаа эхлэн ээжээрээ төгөлдөр хуур заалгаж, 17 настайдаа Нью-Йоркийн урлагийн томоохон сургуулиудын нэг “Juilliard”-д элсэн орж, урлагт хөл тавьжээ. Тэрээр мөн АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Харри Трумэн, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Буш нараас урлагийн хүндтэй шагналууд гардаж байсан ажээ.

Эх сурвалж: www.news.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.