Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дуучин Уитни Хьюстон заналхийлэлд өртсөн үү?
Уртын дуу

Дуучин Уитни Хьюстон заналхийлэлд өртсөн үү?

Урлаг Урлаг06/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
53c12ef83357fdb7big4454373522013-03-06-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Попын хатан хаан гэгддэг нэрт дуучин Уитни Хьюстонд 1990-ээд оны эхээр  фэнүүдээс нь заналхийлсэн, сүрдүүлсэн өнгө аястай захидалууд ирдэг байсан тухай Холбооны мөрдөх товчооноос мэдэгджээ. Холбооны мөрдөн товчооныхон 1988-1992 оны хооронд Хьюстонд шүтэн бишрэгчдээс нь ирүүлж байсан 128 хуудас бүхий захидлуудад шалгалт хийж байгаа гэнэ. Дээрх захидлуудад нэрт дуучныг сүрдүүлж, мөнгө нэхсэн байсан төдийгүй өнгөрсөн оны хоёрдугаар сард таалал төгссөн дуучин бүсгүйн үхэлтэй ч холбоотой байж болзошгүй тул ийнхүү нарийн мөрдөн шалгалт эхлүүлжээ. 



Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүд эхний ээлжинд хоёр хүнийг сэжиглэн байцааж байгаа гэнэ. Тэдний нэг нь Хьюстонд хаяглан 79 удаа захидал бичсэн Вермунт мужийн оршин суугч аж. Тэрбээр АНУ-ын армид алба хашиж байсан, өдгөө эрхэлсэн ажилгүй нэгэн бөгөөд нэрт дуучинд бичсэн захидалдаа түүнд хайртайгаа илэрхийлж, гэрлэхийг хүссэн байжээ. Харин нэг ч удаа хариу захиа хүлээж аваагүй тул сүүлдээ Хьюстоны нэр хүндэд халдсан, заналхийлсэн захидал бичдэг байсан гэнэ. 



Харин хоёр дахь сэжигтэн нь нэрээ нууцлан 1992 онд захидал илгээсэн нэгэн аж. Тэр мөн л алдарт дуучинтай хайр сэтгэлийн холбоотой байхыг хүссэн бөгөөд сүрдүүлсэн, заналхийлсэн үгсээр дүүрэн байжээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

УДБЭТ “Одмөндөр” танин мэдэхүйн сувагтай хамтран ажиллана

19/08/2025

Шведийн 113 жилийн түүхтэй сүмийг бүхэлд нь зөөж байна

19/08/2025

Английн нэрт жүжигчин Теренс Стэмп 87 насандаа таалал төгслөө

19/08/2025

Монгол Улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.