Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бари” роман Монгол хэлээр хэвлэгдлээ
Нийгэм

“Бари” роман Монгол хэлээр хэвлэгдлээ

Урлаг Урлаг06/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bari_roman5288875362013-03-06-12-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Солонгосын зохиолч Хуан Согёний “Бари” хэмээх сэтгэл шимшрүүлсэн үйл явдал бүхий роман монгол хэл дээр орчуулагдан монгол уншигчдын хүртээл болж эхэллээ.Солонгосчуудын дунд ихэд түгсэн Бари домгоос сэдэвлэн бүтээгдсэн энэхүү роман нь эх хэл дээрээ хэвлэгдэн шуугиан тарьж байснаас гадна англи, франц, герман, япон зэрэг хорь гаруй орны хэл дээр орчуулагдан гарч олон орны уншигчдын анхаарлыг зүй ёсоор татсан бүтээл юм. Романд Хойд Солонгосын Чонжин хотод төрсөн Бари хэмээгч охин коммунист нийгмийн аймшигт дарангуйллын улмаас хэрхэн үхэл, хагацал, зовлон шаналанг туулж буй тухай өгүүлдэг.

Мөн Бари охин өөрийн ер бусын чадвараар үл танигдах ертөнцийн хий сүнс, хэл үл мэдэх адгуустай хүртэл харилцаж буй гайхалтай үйл явдлууд ч романд өрнөдөг. Түүнчлэн уг романд улс үндэстнүүдийн хоорондох хүний наймаа, хууль бус үйл ажиллагаанууд болон харийн газарт хараар ажиллаж буй хүмүүсийн хэцүү бэрх амьдралыг тод томруунаар дүрслэн гаргасан байдаг билээ. Энэ зохиолчийн “Сампу хүрэх замд” хэмээх алдартай зохиол нь монгол хэл дээр гарсан Солонгосын шилмэл өгүүллэгийн түүвэрт орчуулагч Цэрэнхорлоогийн орчуулгаар хэвлэгдэн монгол уншигчдын гарт хүрчээ.“Бари” хэмээх энэхүү алдартай зохиолыг “Нийгэм төлөвшихүй” ТББ монгол уншигчдад ийнхүү хүргэж байгаа нь туйлын сайшаалтай хэрэг юм.Энэхүү номыг “Интерном”, “Азхур” номын дэлгүүр, “Их дэлгүүр”, “Хүнсний 20”, 3,4 хороололын “Билиг”, “Ачлал” зэрэг дэлгүүр дэх номын салбараар худалдаж байгаа юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Сүмбэ: “Түүний буруу” жүжгийн дүрүүдийн ойлгомжгүй, адармаатай амьдрал, харилцааны зөрчлийг хөгжмөөр илэрхийлэхийг хичээлээ

16/03/2026

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл Фрибурын олон улсын кино наадамд өрсөлдөнө

16/03/2026

“ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно

16/03/2026

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026

ФОТО: “Оскар”-ын кино наадмын улаан хивсний ёслолоос

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.