Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Н.Жанцанноров, Б.Шарав нар “Монголын үндэсний сонгодог урлаг”-ийг хөгжүүлсээр…
Уртын дуу

Н.Жанцанноров, Б.Шарав нар “Монголын үндэсний сонгодог урлаг”-ийг хөгжүүлсээр…

Урлаг Урлаг13/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hugjim_zohiolch4769148702013-03-13-09-46[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монголын соёл урлагийн хөгжил дэвшлийн бодлогыг тодорхойлж явдаг " Монголын урлагийн зөвлөл"-өөс соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа урлагаар дамжуулан хувь хүн ба хүүхэд залуучуудын бүтээлч чанар, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилготой урлагийн боловсролын төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Энэ удаад тус зөвлөлийнхөн “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийн тэтгэлэгээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын мэргэжлийн урлагийн сургуулийн хөгжмийн сургалтад зориулан туурвисан 11 шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн болсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн урлагийн сургуулийн сургалтын урын санг Монгол уран бүтээлчдийн бүтээлээр баяжуулж, Монголын үндэсний сонгодог урлагийг хөгжүүлэх зорилготой юм. Хөгжмийн зохиолчид бүтээлээ Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшилд уламжлалт сэтгэлгээг өвлүүлэн үлдээх,  Монгол үндэсний хэв шинжийг шингээхийг зорьсон бөгөөд бүтээлийг төгөлдөр хуур, морин хийлд суралцаж буй 8-18 насны хүүхдүүд суралцах ажээ. Цаашид эдгээр бүтээл нь Хөгжим Бүжгийн Коллежийн сургалтын агуулгад орж, хүүхдийг бага ангиас нь эхлэн Монгол сэтгэлгээтэй, чадварлаг, мэргэжлийн уран бүтээлч болоход ихээхэн дэмжлэг болох юм байна.

Ийнхүү өнөөдөр 17.00 цагт "Хөгжим бүжгийн коллеж"-ийн тоглолтын танхимд уг бүтээлүүдийг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болох юм.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.