Монголын соёл урлагийн хөгжил дэвшлийн бодлогыг тодорхойлж явдаг " Монголын урлагийн зөвлөл"-өөс соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа урлагаар дамжуулан хувь хүн ба хүүхэд залуучуудын бүтээлч чанар, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилготой урлагийн боловсролын төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Энэ удаад тус зөвлөлийнхөн “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийн тэтгэлэгээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын мэргэжлийн урлагийн сургуулийн хөгжмийн сургалтад зориулан туурвисан 11 шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн болсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн урлагийн сургуулийн сургалтын урын санг Монгол уран бүтээлчдийн бүтээлээр баяжуулж, Монголын үндэсний сонгодог урлагийг хөгжүүлэх зорилготой юм. Хөгжмийн зохиолчид бүтээлээ Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшилд уламжлалт сэтгэлгээг өвлүүлэн үлдээх, Монгол үндэсний хэв шинжийг шингээхийг зорьсон бөгөөд бүтээлийг төгөлдөр хуур, морин хийлд суралцаж буй 8-18 насны хүүхдүүд суралцах ажээ. Цаашид эдгээр бүтээл нь Хөгжим Бүжгийн Коллежийн сургалтын агуулгад орж, хүүхдийг бага ангиас нь эхлэн Монгол сэтгэлгээтэй, чадварлаг, мэргэжлийн уран бүтээлч болоход ихээхэн дэмжлэг болох юм байна.
Ийнхүү өнөөдөр 17.00 цагт "Хөгжим бүжгийн коллеж"-ийн тоглолтын танхимд уг бүтээлүүдийг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болох юм.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn